Олон улсын тээвэр зуучлалын төв

asdasd

Танилцуулга

УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв нь 1993 онд байгуулагдсан, тээвэр логистикийн иж бүрэн цогц үйлчилгээг нийгэмд хүргэдэг логистикийн салбарын тэргүүлэгч байгууллага юм. Манай хамт олон 2017 онд ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж Олон улсын стандартын BSI (British Standart Institution)-ын №FS683555 тоот сертификатаар баталгаажуулсан. Мөн жил бүр явагддаг Их Британы стандартын BSI байгууллагын аудитын шалгалтад амжилттай тэнцэж үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсаар байна.

Тээвэр зуучлалын үйлчилгээ
  1. 1. Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх тээвэр
  2. 2. Экспорт, импортын вагон илгээлтийн тээвэр
  3. 3. Экспорт, импортын чингэлгийн тээвэр
  4. 4. Аюултай ачааны тээвэр
  5. 5. Хүнд, хэтрүү овор бүхий ачааны тээвэр
  6. 6. Төсөл, тусламжийн ачааны тээвэр
  7. 7. Агаарын тээврийн зуучлал
  8. 8. Түүвэр ачааны тээвэр
  9. 9. Ре-экспортын тээвэр
Гаалийн үйлчилгээ
  • Гаалийн бүрдүүлэлт
  • Гаалийн зуучлалын үйлчилгээ
  • Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ
Авто тээврийн үйлчилгээ
  • “Хаалганаас хаалганд” хүргэх үйлчилгээ
  • Автокраны үйлчилгээ
  • Алсын зайн авто тээврийн үйлчилгээ
Агуулах талбайн үйлчилгээ

    • Агуулах, талбайн үйлчилгээ
    • Чингэлэг түрээсийн үйлчилгээ
    • Нэг цонхны үйлчилгээ
    Даатгал
    • Ачаа тээврийн даатгалын үйлчилгээ
    • Байгууллагын хариуцлагын даатгал
    Олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг

    Тус төв нь Олон улсын Тээвэр зуучлагчдын холбоо (FIATA), Олон улсын Агаарын тээврийн холбоо (IATA), Олон улсын Гаалийн зуучлагч байгууллагуудын холбоо (IFCBA), Транс-Сибирийн Тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл (КСТП), Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (МТЗНХ), Монголын Гаалийн зуучлалын мэргэшсэн холбоо (МГЗМХ) зэрэг байгууллагатай хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, тэдний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсад нэр хүндээ өсгөн ажиллаж байна.

    Яагаад бид гэж?

    Олон улсын тээвэр зуучлалын төвийн дадлага, туршлагатай хамт олон таны ачааг дэлхийн өнцөг булан бүрээс Таны хүссэн газарт нь хамгийн хямд зардал, оновчтой маршрутаар, маш богино хугацаанд агаар, төмөр зам, авто замаар болон далайн тээврээр тасралтгүй, найдвартай тээвэрлэн “Хаалганаас хаалга”-нд хүргэж өгнө. Ачааны тань чөлөөт хөдөлгөөний замын мэдээг 24/7 цагийн турш бид танд илгээх болно.

    Өрсөлдөхүйц үнэ, тариф
    Аюулгүй, найдвартай тээвэрлэлт
    Хаалганаас хаалганд
    Хариуцлагын даатгал
    Иж бүрэн шуурхай үйлчилгээ
    Баталгаат төлбөрийн систем

    Түгээмэл асуулт, хариулт

    Тээврийн тарифыг тухайн чиглэл хариуцсан менежертэй холбогдож авна. Тээврийн тариф боловсруулахад дараах мэдээллүүд зайлшгүй шаардлагатай. Үүнд:

    • 1. Тээврийн маршрут
    • 2. Гадаад худалдааны нөхцөл (Incoterms 2010)
    • 3. Тээврийн хэрэгслийн төрөл (вагон, чингэлэг, цуглуулбар ачаа гэх мэт)
    • 4. Ачааны нэр, төрөл, барааны ангиллын код (ГНГ код)
    • 5. Ачааны хэмжээ, хэмжээс, жин

    Ачаа тээврийн зуучлалын гэрээ байгуулсан тохиолдолд цахим шуудангаар захиалгаа баталгаажуулж болно. 

    Ачаа тээврийн зуучлалын гэрээний хавсралтад заасан цахим шуудан болон утсаар замын мэдээллийг 24/7 авах боломжтой. 

    Тээврийн тарифын саналын мэдээлэлд тухайн тээврийн тарифын хүчинтэй хугацаа болон ачаа тээвэрлэлтийн хугацааг зааж өгдөг.

    Манай төв нь Монгол даатгал компанитай  “Байгууллагын хариуцлагын даатгал”-ын гэрээтэй хамтран ажилладаг. Төвийн зуучлалаар тээвэрлэж буй бүх ачааг хариуцлагын даатгалаар даатгасан бөгөөд ажил мэргэжлийн алдаа гаргаснаас үүдэн ачаа эвдэрч гэмтсэн, дутсан тохиолдолд гэрээний дагуу даатгалын байгууллагаас хохирлыг нөхөн төлнө. Түүнчлэн, “Монгол даатгал компанитай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тээвэрлэлтийн явцад үүсэх аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор харилцагч ачаа тээврийн даатгалын үйлчилгээг авах боломжтой. Ачаа тээврийн даатгалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

    Олон улсын болон орон нутгийн тээвэрлэлт зохион байгуулахад УБТЗ-ын Улаанбаатар дахь Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги (АБТЕМА), АБТЭМА II, Амгалан ложистик, Техник импорт, Интердесижн болон таны сонгосон бусад талбай, терминалтай хамтран ажилладаг. Түүнчлэн, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар, Замын-Үүд, Сайншанд, Эрээнцавд өөрийн салбар нэгжээр дамжуулан үйлчилгээ үзүүлж байна. Тээвэрлэлт эхлэх бол “Ачаа тээврийн зуучлалын гэрээ” байгуулна.