Төмөр замын дээд сургууль

asdasd

Танилцуулга

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1953 оны долдугаар сарын 14-ний өдрийн 9/129 дүгээр тогтоолоор байгуулагдсан Төмөр замын дээд сургууль /ТЗДС/ нь үндэсний хэмжээнд төмөр замын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц сургууль юм. 2020 оны байдлаар тус сургуулийг нийт 30 мянга гаруй оюутан бакалавр болон техникчээр төгссөн бөгөөд УБТЗ-ын хөдөлгөөнтэй шууд холбоо бүхий анхан, дунд шатны ажлын байранд ажиллаж буй ажилтнуудын 85 орчим хувь нь ТЗДС-ийн төгсөгч байдаг. Батлагдсан орон тоогоор 108 багш, ажилтантай, нийт ажилтны 49 хувийг багшлах бүрэлдэхүүн, 51 хувийг захиргааны ажилтнууд болон сургалтын алба, оюутны хөгжил, үйлчилгээний ажилтан эзэлж байна. 2019-2020 оны хичээлийн жилд Мэргэжлийн салбарт 26, Байгаль нийгмийн ухааны тэнхимд 21, Хэл соёлын тэнхимд зургаа, нийт 53 багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулсан. Нийт багш нарын 19 хувь нь докторын зэрэгтэй.<o:p></o:p>

Эрдмийн өндөр цол, зэрэгтэй багш нар хичээл заана

Сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээ судалгааны цаг тооцох журмыг боловсруулан батлуулж, мөрдөн ажиллаж байна. Олимпиад, эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгох зэрэг эрх зүйн орчинг шинэчлэн сайжруулсан.  Үүнтэй холбоотойгоор багш нар, суралцагсдын судалгааны ажил гүйцэтгэх сонирхол, чадамж, эрдмийн зэрэг цол горилох судлаачдын тоо нэмэгдлээ. Зөвхөн сүүлийн хоёр жилд докторын зэрэгтэй багш 13 хувь, аспирантур, докторантурт суралцагчид 20 хувиар  нэмэгдэв.

Багш нар олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлдэг

Багш оюутны эрдэм шинжилгээний хурлыг олон улс, салбарын хэмжээнд жил бүр 2 удаа тогтмол зохион байгуулж хэвшсэнээс гадна багш нар олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, өгүүллээ хэвлүүлж байна. Сүүлийн таван жилд сургуулийн багш ажилтнууд олон улсын хэмжээний хуралд 54, улс салбарын хэмжээний хуралд 122 илтгэл хэлэлцүүлж, 110 эрдэм шинжилгээний өгүүллэг хэвлүүлжээ.

Оюутны техник сэтгэлгээг хөгжүүлнэ

УБТЗ буюу үндэсний тээвэрлэгч томоохон байгууллагын боловсон хүчнийг бэлтгэж буй сургуулийн хувьд оюутнуудынхаа техник сэтгэлгээг хөгжүүлдэг. Улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнүүдэд оролцдог оюутнуудын амжилт улам ахиж байна. Тухайлбал, үндэсний хэмжээний “Робокон-2019” тэмцээний I шатны шалгаруулалт, “CAD-CAE -2019”  олимпиадад тэргүүн байр эзэлсэн.

Шаталсан мэргэжлийн зэрэг олгоно

Төмөр замын салбарт ажиллагсдад насан туршдаа суралцах боломжийг бий болгон мэргэжлийн боловсролоос, бакалавр, магистрын зэрэг олгох сургалтыг зохион байгуулдаг. Мөн та УБТЗ-д ажиллангаа суралцах, мэргэжил дээшлүүлэх стандартад нийцсэн сургалтуудад хамрагдах бүрэн боломжтой.

Сонгох 6 шалтгаан

ТЗДС-ийн оюутнууд ОХУ, БНСУ, БНХАУ-ын 10 гаруй их дээд сургуулийн оюутан солилцооны бакалавр болон магистраар хамтарсан хөтөлбөрт хамрагдах боломжтой. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд оюутнууд Солонгос, Хятад, Орос хэлний сургалтад хамрагдана.

Чадварлаг багш, боловсон хүчинтэй
Сургалт, дадлагын материаллаг бааз сайтай
Оюутны хөгжлийг дэмжиж ажилладаг
Оюутны байр хүрэлцээтэй
Төгсөөд ажлын байр баталгаатай
Төлбөр хамгийн бага

Түгээмэл асуулт, хариулт

1. Менежмент

2. Зүтгүүрийн аж ахуй

3. Вагоны аж ахуй

4. Төмөр замын цахилгаан холбоо, телемеханик

5. Авто инженер

6. Барилгын инженер

7. Цахилгаан хангамж

2019-2020 оны хичээлийн жилд Эчнээ сургалтын хөтөлбөрийн сургалтын нэг кредитийн төлбөр 74400 төгрөг, Өдрийн сургалтын хөтөлбөрийн нэг кредитийн төлбөр 59500 төгрөг байсан. Хэрэв төлбөрт өөрчлөлт орвол бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүрд нь мэдээлдэг.

Та манай сургуульд элсэхийг хүсвэл физик, математикаар шалгалт өгнө. Физикийн шалгалтын оноо 400-аас, математик 480-аас дээш байх шаардлагатай. Хэрэв Орос хэлний мэдлэгтэй бол оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах таны давуу тал болно.