Баянбуурал амралт

asdasd

Танилцуулга

Баянбуурал амралт нь Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 105 км зайтайТөв аймгийн Батсүмбэр сумын Баянбуурал нэртэй байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Анх 1978 онд 15 гэртэй, 30-аад ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо нэг ээлжиндээ 450-500 амрагч нэг дор хүлээн авах хүчин чадалтай өвөл, зуны байр, канад загварын байр, гэрүүдээр үйлчилж байна. Мөн өдөр бүр галт тэрэг явдгаараа онцлогтой.

Үйл ажиллагааны чиглэл
  1. 1. Амралт
  2. 2. Саамны сувилал
  3. 3. Нийтийн хоол
  4. 4. Баар, ресторан, караоке 
  5. 5. Найман нэрийн барааны дэлгүүр
Нэмэлт үйлчилгээнүүд
  • Интернет, кабелийн телевиз
  • Шатар, даам, снукер, пүүл бильярд
  • Цана, чарга, мөсөн гулгуурын талбай
  • Спорт заал, чийрэгжүүлэх танхим
  • Бялдаржуулах фитнесс заал
  • Бүх сүлжээний үүрэн телефон
  • Цагаан гүүний саам, цагаан идээ
  • Одон бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг
  • Бүжгийн танхим болон цэнгээнт бүжгийн сургалт
  • Нөхөн сэргээх кабинет, тоног төхөөрөмжүүд
Бид спортыг дэмжиж ажилладаг

2019 онд стандарт спорт заал болон өргөтгөлөөр фитнесс өрөө шинээр барьж ашиглалтад оруулсан. Тус зааланд байгууллага хамт олны спортын тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна Монгол Улсын Үндэсний шигээ багтай хамтран ажиллаж байна. Мөн мөсөн гулгуурын талбай хийж ашиглалтад оруулсан нь өвлийн амрагчдын талархлыг хүлээгээд байгаа.

Сонгох 6 шалтгаан

Байгалийн цэвэр агаарт тав тухтай, тохилог өвөл, зуны байшин, гэр, канад хаусуудаар үйлчилж байна. Сүүлийн жилүүдэд өргөтгөл, шинэчлэлийн олон ажил буй бөгөөд амрагчдын тоо жилээс жилд өгсөж, байгууллага, хамт олон, гэр бүлээрээ үйлчлүүлж байна. Амрагчдын ая тухтай, идэвхтэй амрах нөхцөлийг хангах зорилгоор төрөл бүрийн үйлчилгээг үзүүлдэг.  
Хямд үнэтэй
Нийслэлтэй ойр
Цэвэр агаартай
Өрөөний өргөн сонголттой
Эрүүл, амттай хоолтой
Өдөр бүр галт тэрэг явдаг

Түгээмэл асуулт, хариулт

Болно, та захиалга өгөөд Хаан банкны 5727232533, ХХБ-ны 405011785 дансаар төлбөрөө урьдчилан төлөх боломжтой. Данс эзэмшигч нь МЗХНН Улаанбаатар төмөр зам гэж гарч ирнэ. Харин та гүйлгээний утга дээр нэр, регистр, утасны дугаараа бичнэ үү!

Улаанбаатар хот-Төв аймгийн Батсүмбэр сум-Баянбуурал амралт. Хэрэв та Улаанбаатараас 361-ээр авто машинаар ирвэл 100, Ар гүнтээр давбал 78 км зайтай. Мөн Дархан, Сэлэнгэ, Зүүнхараа чиглэлийн галт тэргээр ирэх боломжтой. 

08:00 өглөөний хоол

12:00 өдрийн хоол

16:00 өдрийн цай (хоолтой)

19:00 оройны хоол

21:00 тараг, сүү

Нийт 5 удаа хооллоно. Мөн та гэр бүлээрээ амрахдаа, хувиараа хоол, ундаа бэлтгэнэ гэвэл хоолгүй тариф сонгох боломжтой.

55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй тэтгэвэр тогтоолгосон бол өөрийн харьяа Нийгмийн халамжийн хэлтэст хандаж 70.000 төгрөгийг Баянбуурал амралтын дансанд тушааж Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын “Ахмад настны амрах эрхийн бичиг”-ээр энгийн өрөөнд долоо хоног амарна.