Хүүхдийн сектор

Танилцуулга

1951 онд Эмнэлэг эрүүл ахуйн албаны харьяанд Зүүнхараа өртөөнд анхны яслийн үйл ажиллагааг нээж эхлүүлсэн цагаас төмөр замын өртөө зөрлөгүүдэд хүүхдийн цэцэрлэг ясли байгуулагдан өргөжсөөр 1991 онд 27 цэцэрлэг, 2005 оноос Сурагчдын дотуур байр, Хандгайт зусланг нэгтгэн бие даасан Хүүхдийн байгууллагын хэлтэс болсон түүхтэй. Хүүхдийн сектор нь 30 нэгж, 490 багш ажилтантай. 5000 гаруй  хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг чанар, хүртээмжтэйгээр хүргэн ажилладаг төдийгүй Улаанбаатар хотын ойролцоо орших Ерөнхий боловсролын сургуульгүй зөрлөгүүдийн төмөр замчдын хүүхдүүдийг Сурагчдын дотуур байранд хүлээн авч, ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж, бүрэн дунд боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Хүүхдийн секторын харьяа нэгжүүд
united-states

“Бүжинхэн” цэцэрлэг

  • Онцлог: Хойд бүсийн түшиц хөгжлийн төв
  • Хүчин чадал: 180
  • Багш ажилтны тоо: 24
  • Бүлгийн тоо: 7
  • Бүлэг дүүргэлт: дунджаар 27
  • Утас: 02-36240179
  • Хаяг: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, VII баг, Ганзам II хэсэг
united-states

“Моносхон” цэцэрлэг

  • Онцлог: Хүүхдийн байгууллагын тулгын чулууг тавьсан ууган цэцэрлэг
  • Хүчин чадал: 240
  • Багш ажилтны тоо: 32
  • Бүлгийн тоо: 10
  • Бүлэг дүүргэлт: дунджаар 34
  • Утас: 02-364743349
  • Хаяг: Сэлэнгэ аймаг, VI баг, Баянхангай-Замчны гудамж
united-states

“Хэрэмхэн” цэцэрлэг

  • Онцлог: 24 цагийн үйл ажиллагаатай
  • Хүчин чадал: 45
  • Багш ажилтны тоо: 13
  • Бүлгийн тоо: 2
  • Бүлэг дүүргэлт: дунджаар 28
  • Утас: 0237242530
  • Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум IV баг, XXII хороолол
united-states

“Улиасхан” цэцэрлэг

  • Хүчин чадал: 280
  • Багш ажилтны тоо: 37
  • Бүлгийн тоо: 12
  • Бүлэг дүүргэлт: дунджаар 35
  • Утас: 02-37242531
  • Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум IV баг, Өнгөт хороолол
united-states

“Чандага” цэцэрлэг

  • Хүчин чадал: 70
  • Багш ажилтны тоо: 11
  • Бүлгийн тоо: 3
  • Бүлэг дүүргэлт: дунджаар 28
  • Утас: 02-37424369
  • Хаяг: Дархан-Уул аймаг, Хонгор сум, III баг Найрамдлын гудамж
united-states

“Орхон” цэцэрлэг

  • Хүчин чадал: 50
  • Багш ажилтны тоо: 7
  • Бүлгийн тоо: 2
  • Бүлэг дүүргэлт: дунджаар 30
  • Утас: 02-36494643
  • Хаяг: Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, I баг, Рашаант БОС
united-states

“Эрдэнэт” 25 дугаар цэцэрлэг

  • Хүчин чадал: 70
  • Багш ажилтны тоо: 10
  • Бүлгийн тоо: 3
  • Бүлэг дүүргэлт: дунджаар 23
  • Утас: 02-35231895
  • Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, XIII баг Баянцагаан, Төмөр замын гудамж
united-states

“Тагтаа” цэцэрлэг

  • Хүчин чадал: 45
  • Багш ажилтны тоо: 8
  • Бүлгийн тоо: 2
  • Бүлэг дүүргэлт: дунджаар 37
  • Утас: 02-27444823
  • Хаяг: Төв аймаг, Батсүмбэр сум, I баг, Мандал
Сурагчдын дотуур байр

Онцлог: Ерөнхий боловсролын 93 дугаар дунд сургуулийн сурагчид амьдардаг. Сурагчдыг гэртээ ирж очих аюулгүй байдлыг хангах зорилгоор 2017 оноос хүүхдийн вагоноор үйлчилдэг болсон.

  • - Хүчин чадал:  200
  • - Багш ажилтны тоо: 24
  • - Хүчин чадал ашиглалт: 180
  • - Холбоо барих утас: 21-244585
  • - Хаяг: БГД III хороо II хороолол “Замчдын” гудамж, УБТЗ-ын Удирдах газрын чанх ард

Сонгох 6 шалтгаан

Улаанбаатар төмөр замын ажилтнуудын хүүхдүүдийн нас бие сэтгэхүйн онцлог, хөгжлийн хэрэгцээ шаардлагад нь нийцсэн боловсрол, нийгмийн суурь үйлчилгээг чанартай, хүртээмжтэйгээр хүргэж, тэднийг эрүүл чийрэг, мэдлэг боловсролтой, хүмүүжил төлөвшилттэй хувь хүн, иргэн болгон төлөвшүүлнэ. 

Хүүхдийн хөгжил, авьяасыг дэмждэг
Чадварлаг боловсон хүчинтэй
Эрүүл, тэжээллэг хоолтой
Багш хөгжлийн гурван төвтэй
Ур чадварын уралдаанд тогтмол оролцдог
Өөрийн гэсэн сургалтын хөтөлбөртэй

Түгээмэл асуулт, хариулт

УБТЗ-ын цэцэрлэгүүд учраас төмөр замчдаа ажлын байрандаа ар гэртээ санаа зовох зүйлгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган сэтгэл тайван ажиллах нөхцөлийг бий болгох үүднээс зөвхөн төмөр замчдынхаа хүүхдийг авдаг. Харин нийслэлийн цэцэрлэгүүдэд харьяа дүүргийнхээ цэцэрлэгт хамрагдаж чадаагүй таван насны цөөн тооны хүүхдийг бүртгэж авдаг. 

1. Оршин суух хаягийн тодорхойлолт

2. Эцэг эхийн өргөдөл

3. Хүүхдийн төрсний гэрчилгээ

4. Ажлын үнэмлэхийн хуулбар

5. Ажлын газрын тодорхойлолт

Улаанбаатар хотод “Найрамдал” 180 дугаар цэцэрлэгт “Голубой вагон” Орос хэлний холимог бүлэг хичээллэдэг. Тус бүлэгт жилд 35-37 хүүхэд суралцаж байна. Хэрэв та хүүхдээ элсүүлэхийг хүсвэл Хүүхдийн секторын даргын зөвшөөрлийн хамт дээрх бичиг баримтуудыг бүрдүүлнэ.