Кейтеринг-зочлох үйлчилгээний хэлтэс

asdasd

Танилцуулга

Тус байгууллагын үндэс суурь 1951 онд тавигдсан бөгөөд 70-аад жилийн ажлын туршлагатай. Хэлтсийн харъяа салбарууд нь  галт тэргээр зорчигчид болон  гадаад дотоодын жуулчдад  чанар стандартын шаардлага хангасан вагон ресторан, галт тэрэгний кейтеринг, зочид буудал зоогийн газрын үйлчилгээг үзүүлдэг. 

background
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ

Хоол боловсруулах үйлдвэр нь нэгдсэн стандарт, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж,” Cook&Chill “процесс дээр тулгуурлан  дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж ашиглан, бүтээгдэхүүний шим тэжээлийг алдагдуулахгүйгээр бүрэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, харьяа салбаруудаа хангахаас гадна зах зээлд нийлүүлж байна.

Өртөөд дэх зоогийн газрууд нь төмөр зам дагуух Сүхбаатар, Эрдэнэт, Дархан, УБ, Чойр, Сайншанд, Замын Үүд өртөөдийн  вокзал дахь зоогийн газруудад үйлчилгээ үзүүлдэг.

Вагон ресторан, галт тэрэгний кейтеринг

Олон улс болон орон нутгийн харилцааны галт тэрэгний 6 вагон ресторан, Орон нутгийн 8 чиглэлийн галт тэргэнд кейтеринг үйлчилгээ үзүүлж байна.       

Зочлох үйлчилгээ

Ган зам зочид буудал, зоогийн газарГан зам зочид буудал нь люкс, хагас люкс, энгийн гэсэн 21 өрөө, 42 ортой. Зоогийн газар нь 150 хүн хүлээн авах хүчин чадалтай, 20 хүний суудалтай хурлын танхим, VIP өрөө, зуны улиралд 40 хүний суудалтай гэр ресторан зэрэг үйлчилгээний танхимуудтай.

Жинчин зочид буудал зоогийн газарЖинчин зочид буудал нь Замын-Үүд хилийн өртөөнд байрладаг ба  люкс, хагас люкс, энгийн болон нийтийн гэсэн 23 өрөө,56 ортой.  60 хүний суудалтай ресторан, караоке, VIP өрөө, хурлын танхимуудтай.

Яагаад бид гэж?

Бид хоол үйлдвэрлэл үйлчилгээний 70-аад жилийн туршлагатай, баталгаатай нийлүүлэгч юм. Сүүлийн үеийн шинэ техник технологи нэвтрүүлж ,нэгдсэн нэг стандарт, технологиор хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан хоол, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн баталгаат түүхий эд материалын ханган нийлүүлэгчтэй. Зочид буудал, зоогийн газрууд нь стандартын шаардлагад бүрэн нийцсэн, тав тухтай, найрсаг үйлчилгээтэй.

70 жилийн туршлага
Өөрийн хоол бэлдэцийн үйлдвэр
Баталгаат түүхий эд материал
Дэвшилтэт техник технологи
Мэргэжлийн чадварлаг баг
Үнийн уян хатан бодлого

Түгээмэл асуулт, хариулт

  1. 1. Улаанбаатар хотод: Улаанбаатар түргэн хоолны газар, вокзалын ресторан, Ган зам зоогийн газар, зочид буудал, УБ-Бээжин-УБ чиглэл, Бээжин-УБ-Москва чиглэлийн  Олон улсын вагон ресторанууд, Орон нутгийн вагон ресторан, Купе-буфетийн үйлчилгээ, Төмөр замын удирдах болон УБТЗ-ын Политехник коллежийн, Зорчигчийн вагон депогийн, Төв засварын үйлдвэрийн, Улаанбаатар өртөөний цайны газрууд.
  2. 2. Хойд хэсэглэлд: Эрдэнэт болон Сүхбаатар, Дархан-2 өртөөний цайны газрууд, Дархан-1 вокзалын Зоогийн газар.
  3. 3. Урд хэсэглэлд: Багануур, Чойр, Айраг, Сайншанд өртөөдийн болон Замын-Үүдийн Логистикийн төвийн цайны газар, “Жинчин” зочид буудал, зоогийн газар, хими цэвэрлэгээ, “Дорнын говь” жуулчны бааз, Замын-Үүд Түргэн хоолны газар гэсэн цэг салбаруудад үйл ажиллагаа явуулж байна.

  • Банш, бууз, хэрчсэн гурилын цех: 21-242360, 86112392
  • “Ган зам” зочид буудал: 21-242364, 86112361
  • “Ган зам” зоогийн газар: 21-242363, 86112362
  • “УБ вокзал, вагон ресторан” 21-242359, 86112381
  • “Жинчин” зочид буудал: 025245-43289, 8846-9914
  • Талх, нарийн боовны цех: 21-242360, 86112392

  • - Вагоны
  • - Хээрийн
  • - Баяр ёслол, арга хэмжээний явуулын
  • - Тусгай үйлчилгээ (V.I.P)-ний явуулын
  • - Ажилчдын хоолны гэх зэрэг кейтеринг үйлчилгээг төмөр замын ажилчид, зорчигч болон бусад байгууллагад өөрийн сав хэрэглэл, мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр очиж үйлчилнэ.