Соёл урлаг, спортын төв

asdasd

Танилцуулга

УБТЗ-ын Соёл урлаг, спортын төв нь төмөр замчдын биеийн тамир, спорт, урлаг соёл, гоо зүй, нийтийн боловсролыг дээшлүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэн спорт, соёл урлагийн өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, нийтэд түгээн дэлгэрүүлэх, УБТЗ-ын ажил үйлчилгээг сурталчлах, олон нийтийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг үйлчилгээний байгууллага юм.

background
Заал танхим

Манай төв нь урлаг, олон нийтийн арга хэмжээ, хурал зөвлөгөөн, сургалт, үзэсгэлэн зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулах боломж бүхий концертын их танхим (365 хүний суудалтай), бага танхим, зочлох үйлчилгээний өрөө, бүжгийн дасгалын өрөө гэх мэт танхимуудад чанарын өндөр төвшний дуугаралт, орчин үеийн техник, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, соёлтой үйлчилгээг танд санал болгож байна.

Урлагийн үйлчилгээ
  • Бид Төмөр замын дуу бүжгийн чуулгаас уламжлагдан ирсэн мэргэжлийн, туршлагатай, авьяаслаг уран бүтээлчидтэй бөгөөд бүх төрлийн баяр ёслол, хүлээн авалтын арга хэмжээг мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулна. Үүнд:
  • 1. Үндэсний урлагийн тоглолт
  • 2. Хүндэтгэлийн тоглолт
  • 3. Жуулчны тоглолт
  • 4. Тэмдэглэлт ойн арга хэмжээ
  • 5. Хүүхдэд зориулсан тоглолт (сэвлэг үргээх ёслол, төгсөлтийн баяр гэх мэт)  
  • 6. Хурал, зөвлөгөөн, нээлтийн арга хэмжээ
  • 7. Шинэ жил, хурим, хүндэтгэлийн цайллага
Спортын үйлчилгээ
  • “Замчин” спорт заал нь стандартад нийцсэн талбай, бялдаржуулах танхим, хувцас солих өрөө, душ болон шаардагдах техник, тоног төхөөрөмжтэй бөгөөд спортын бүх төрлийн уралдаан, тэмцээн зэрэг үйл ажиллагаа зохион явуулахад бүрэн боломжтой. Тухайлбал,
    • - Сагсан бөмбөг
    • - Гар бөмбөг
    • - Ширээний теннис
    • - Бадминтон
    • - Дартс
    • - Үндэсний бөхийн барилдаан
    • - Шагайн харваа
    • - Буухиа тэмцээн
    • - Туялзуур жад
    • - Хүндийн өргөлт
    • - Спортын анхан шатны секц, дугуйлан
    • - Үзэсгэлэн, сурталчилгаа   
    • - Урлаг соёл, спортын нэгдсэн арга хэмжээний нээлт, хаалтын ёслол гэх мэт.

Яагаад бид гэж?

Мэргэжлийн дээд зэргийн төвшинд хүрч үйлчилнэ. Соёл урлаг спортын төв нь мэргэжлийн чадварлаг, улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч, спортын шилдэг тамирчдаас бүрдсэн бөгөөд стандартын шаардлага хангасан спорт заал, орчин үеийн гэрэл гэрэлтүүлэг, техник хэрэгсэлтэй танхим, найрсаг, соёлтой үйлчилгээг танд санал болгож байна. Урлаг, спортын үйлчилгээнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд гоо зүйн боловсрол олгох, урлаг, спортоор дамжуулан оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор хэд хэдэн төслийг санаачлаад байгаа билээ.

Мэргэжлийн уран бүтээлчид
Сүүлийн үеийн гэрэлтүүлэгт урлагийн танхим
Чанарын өндөр төвшний техник дуугаралт
Стандарт спорт заал
Урлаг, спортын сургалт
Хямд үнэ

Түгээмэл асуулт, хариулт

1. Weekend basketball: сагсан бөмбөгийн анхан болон дунд шатны сургалт

2. Let’s dance: гоо зүйн боловсрол олгох заавал сурах нийтийн бүжгийн сургалт

3. Early bird:  6:30 цагаас хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх иога болон аэробик хосолсон эртэч анги

4. Nomadic: ардын өв уламжлалыг сэргээх, гоо зүйн боловсрол олгох зорилго бүхий хөгжмийн анхан шатны сургалт (морин хуур, төгөлдөр хуур, шанз)

5. Мөн урлагийн олон төрлийн наадам уралдаантай холбогдуулан дуулаачийн бэлтгэл хангах зорилгоор сургалт явуулж байна.

ДУУ

Нас

Сургалтын хэлбэр

Сарын төлбөр

 

Уртын болон ардын дуу

 

16-аас дээш

Ганцаарчилсан

60к

Эрчимжүүлсэн (7 хоног)

150к

Эрчимжүүлсэн (10 хоног)

200к

 

Орчин цагийн дуу

16 хүртэлх

Ганцаарчилсан

50к

 

16-аас дээш

Ганцаарчилсан

60к

Эрчимжүүлсэн (7 хоног)

150к

Эрчимжүүлсэн (10 хоног)

200к

 

БҮЖИГ

Нас

Сургалтын хугацаа

Сарын төлбөр

Сонгодог бүжгийн дугуйлан

16 хүртэлх

60 мин

50к

16-аас дээш

70 мин

80к

Ардын бүжгийн дугуйлан

16 хүртэлх

60 мин

50к

16-аас дээш

70 мин

80к

Зумба галбиржуулах бүжиг

 

16-аас дээш

70 мин

80к

Заавал сурах 10 бүжиг

40 мин

1 хүн 3к

Эрчимжүүлсэн сургалт

40 мин

1 удаа 5к

Шахти иога

60 мин

60к

 

ХӨГЖИМ

Нас

Сарын төлбөр

Төгөлдөр хуур

16 хүртэлх

50к

16-аас дээш

100к

Шанз

10-16 хүртэлх

50к

16-аас дээш

100к

Морин хуур

11-16 хүртэлх

50к

16-аас дээш

100к

Ёочин

10-16 хүртэлх

50к

16-аас дээш

100к

 

СПОРТ

Нас

Сарын төлбөр

Сагсан бөмбөг

16-аас дээш

90к

Гар бөмбөг

16-аас дээш

100к


СПОРТ ЗААЛ

Төмөр замын байгууллага

Бусад

байгууллага

Тариф  (1 цагаар)

Нэг талдаа

50к

60к

Хоёр талдаа

100к

120к

Бүтэн өдөр

800к

1000к

 

СОЁЛЫН ОРДОН

Төмөр замын байгууллага

Бусад

байгууллага

Тариф  (1 цагаар)

Концертын танхим

150к

250к

Бүжгийн танхим

50к

100к

Тайзан дээрх бэлтгэл (жижүүрийн гэрэл)

25к

30к

Тайзан дээрх бэлтгэл (гэрэлтүүлэг, хөгжим)

100к

150к

Дасгалын өрөө

10к

20к

УРЛАГИЙН ТОГЛОЛТ

УБТЗ-ын байгууллага

Бусад байгууллага

60 мин хүртэл

1 цагаас дээш

60 мин хүртэл

1 цагаас дээш

Жуулчдад зориулсан

1.5 сая.төг

2 сая.төг

3 сая.төг

5 сая.төг

Хүндэтгэлийн тоглолт

1.5 сая.төг

2 сая.төг

2 сая.төг

3 сая.төг

Тэмдэглэлт ойн арга хэмжээ

2 сая.төг

3 сая.төг

2.5 сая.төг

3.5 сая.төг

Шинэ жилийн арга хэмжээ

Багцын үйлчилгээ 1-1.5 сая.төг