Аялал жуулчлалын төв

asdasd

Танилцуулга

Аялал жуулчлалын товчоог 1999 оны гуравдугаар сарын 26-нд “Аялал жуулчлалын хамтын ажиллагааны төв” нэртэйгээр төмөр замын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтарсан төслүүд боловсруулан хэрэгжүүлэх, гадаадын мэргэжилтэн төлөөлөгчдөд үйлчлэх чиг үүрэгтэйгээр  байгуулжээ. Анхны үйл ажиллагаа Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Хустайн нурууны орчим, Туул голын хөвөөнд жуулчны бааз байгуулснаар эхэлсэн байна. Тус товчоо нь Монгол Улсад Хятад жуулчин хүлээж авсан анхны байгууллага бөгөөд 2001 оноос “Говийн өглөө” жуулчны тусгай галт тэрэг аялуулж эхэлсэн. Мөн жуулчдын үйлчилгээнд зориулж 446 дугаар тасалгаат вагоныг өөрчлөн тохижуулж “Салон-вагон” болгон жуулчдад үйлчилж байжээ. Өнөөг хүртэл үйл ажиллагаа нь улам өргөжиж буй бөгөөд УБТЗ-ын даргын 2017 оны долдугаар сарын 3-ны тушаалаар Аялал жуулчлалын төв болсон.

background
Бүтээгдэхүүн үйлчилгээнүүд

Тус төв нь Монгол Улсын аялал жуулчлалын зах зээлд өөрийн гэсэн имиджээ бүрдүүлж чадсан олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, мэргэжлийн туршлагатай боловсон хүчин, тохилог ажлын байр, материаллаг баазаар бүрэн хангагдсан. Монголчуудыг гадаад улс орнуудад болон эх орныхоо үзэсгэлэнт газруудаар, гадаадын жуулчдыг эх орондоо хүлээн авч аялуулах үйлчилгээг үзүүлж ирсэн баялаг туршлага бүхий  “Тур оператор” компани юм.

Шинэ оны нар харах аялал

Монголчууд өнө эртнээс шинэ оныхоо арга, билгийн тооллын эхний өглөөний нарыг харж залбирахдаа тэр жилийнхээ ажил үйлс, аз хийморийг даатгаж, эрч хүчээ сэлбэж ирсэн уламжлалтай. Уламжлалт ёс заншлаа сэргээх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, дотоод, гадаадын жуулчин, аялагчдад сурталчлах зорилгоор тус төв анхны нар харах “Нарны галт тэрэг”-ний аяллыг 2000 оны нэгдүгээр сарын 01-ний өглөө зохион байгуулснаас хойш уламжлал болон хэвшээд байна. Эхний жилүүдэд зөвхөн Япон жуулчид аялж байсан бол өдгөө Европын жуулчид болон Монголд сууж байгаа гадаадын элчин сайдууд, атташе, бусад олон улсын байгууллагын ажилтнуудыг оролцуулж жуулчдын тоог нэмэгдүүлээд байна.

Түрээсийн вагон аялуулж байна

2002 оноос хойш Аялал жуулчлалын төв нь Монгол Улсын нутгаар дамжин өнгөрдөг  транзит галт тэрэгний аяллуудыг тасралтгүй зохион байгуулж ирлээ. Мөн 2000 оноос өнөөг хүртэл Улаанбаатар-Эрээний чиглэлд Бизнес аяллын түрээсийн вагоныг долоо хоног бүрийн Пүрэв, Ням гарагуудад тогтмол  аялуулж байна.

Яагаад бид гэж?

Аяллын жагсаалтад орсон хөтөлбөрүүдийн дагуу аялал захиалагч байгууллага, хамт олон, хувь хүн Та гадаадын төдийгүй Монгол орны үзэсгэлэнт газруудын нэгээхэн хэсгээр аялж, амарч, танин мэдэж, эрч хүч авна. Бидний аялал амьдралын тань “Мартагдашгүй дурсамж”-ийг баяжуулах болно. 

Баталгаат үйлчилгээ
Вагон түрээслэх боломж
Аяллын даатгал
Аяллын өргөн сонголт
Төмөр зам түшиглэсэн аялал
Шинэ оны нар харах аялал

Түгээмэл асуулт, хариулт

21 аймгийн байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газраар бид галт тэрэг болон автобусаар аялал зохион байгуулах боломжтой.

Дотоод, гадаадын аяллын тариф таны сонгосон аяллын чиглэл, хоног, тээврийн хэрэгсэл зэргээс шалтгаалан өөр өөр байдаг. Хэрэв та манай үйлчилгээг сонгох гэж байгаа бол 21-242644, 21-242645 дугаарын утсанд холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу!

1. Улаанбаатар-Тэрэлж- Улаан Үүд-Байгаль нуур-Улаанбаатар

2. Улаанбаатар-Тэрэлж- Эрхүү-Байгаль нуур-Улаанбаатар

3. Эрээн-Замын-Үүд-Хамрын хийд-Улаанбаатар-Тэрэлж-Эрээн

4. Улаанбаатар-Тэрэлж-Хар хорин-Улаанбаатар

5. Улаанбаатар-Тэрэлж-Хөвсгөл-Улаанбаатар зэрэг өргөн сонголт бүхий баялаг хөтөлбөрүүдтэй.