Төв эмнэлэг

Танилцуулга

Монгол-Оросын ХНН УБТЗ-ын харьяа Төв эмнэлэг нь 1951 оны нэгдүгээр сарын 10-нд байгуулагдсан бөгөөд улсын хэмжээнд “Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ” үзүүлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл төмөр зам дагуух 10 тулгуур өртөө, салбар зам, зангилааны 64 үйлдвэр аж ахуйн байгууллага, түүний харьяа 370 гаруй нэгж хэсэгт хүрч, нийт үйлчлэх хүрээний 26593 хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Улаанбаатар хотод: 240 ор бүхий стационарын 10 тасаг, Эрчимт эмчилгээ-мэдээгүйжүүлэг, яаралтай тусламж-хүлээн авах, дотор, мэдрэл, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд, хүүхдийн эрчимт эмчилгээ, уламжлалт эмчилгээ үзүүлж байна. Манай эмнэлэг Мэс заслын тасагтаа хэвлийн дурангийн, урологийн дурангийн хагалгаанууд хийдэг.

Орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж

Компьютер томографын “GE lightspeed”, дуран оношилгооны “Реntax”, рентген оношилгооны “Hitachi”, чанд авиа оношилгооны ‘’Medison”, Зүрхний ЭХО “Siemens”, сонсголын бичлэгийн “Interacoustik” фирмийн аппарат тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Мөн орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий клиникийн лабораторийн үйлчилгээ, дотор, зүрх судас, мэдрэл, гэмтэл, мэс засал, хүүхэд, нүд, чих хамар хоолой, дотоод шүүрлийн булчирхай, хоол боловсруулах эмгэг, шүд, ахмад, арьс, БЗДХ/ДОХ, халдварт, хавдар, эмгэг судлал, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоог хийх нарийн мэргэжлийн кабинетууд ажиллан дадлага туршлагатай эмч, мэргэжилтнүүд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Лабораторийн тасаг

Клиникийн гематологи, биохими, бактериологи, шээс, анатомийн паталоги, иммунологиийн чиглэлээр шинжилгээг Японы “SYSMEX” корпорацын гематологийн бүрэн автомат анализатор XN-550, XN-6010, АНУ-ын “Chromate” компанийн иммунологийн анализатор ELISA reader StatFax 4300, БНХАУ-ын хагас автомат коагулогаммын анализатор болон шээсний туузан оношлуур уншигч анализатор ашиглан хийж байна. Түргэвчилсэн аргаар ХДХВ, БЗДХ илрүүлэх шинжилгээ хийдэг. Мөн Сэргээн засах эмчилгээний тасагт физик, уламжлалт болон чийрэгжүүлэх эмчилгээ хийж байна.

Хөдөлгөөнт оношилгооны төв

Төмөр зам дагуух хөдөө орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, компаниудын ажилчдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг “Хөдөлгөөнт оношилгооны төв” буюу явуулын галт тэргээр яван хийж байна. Тус явуулын төвд клиникийн лаборатори, уян дуран, хэвлийн хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, уушгины багтаамж шалгах спирометр, үтрээний дуран, тархины цахилгаан бичлэгийн сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмж ашиглан дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, шүд, нүд, чих хамар хоолой, БЗДХ/ДОХ,  лабораторийн  эмч нар тусламж үйлчилгээ үзүүлнэ. 

Яагаад бид гэж?

Манай хамт олон эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулж, үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй, соёлтой харилцааг эрхэмлэн, дэлхийн анагаах ухааны ололт, техник технологийн дэвшлийг ашиглан, нотолгоон дээр суурилсан, эрсдэлгүй, эрүүл мэндийн чанартай цогц үйлчилгээг үзүүлнэ.

Чадварлаг эмч, сувилагч
Мэргэжлийн өндөр ёс зүй
Цаг хэмнэх цахим үйлчилгээ
Дэвшилтэт технологи
Аюулгүй байдал
Очер дараалал бага

Түгээмэл асуулт, хариулт

Уушгины багтаамж тодорхойлох шинжилгээг ажлын өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд хийнэ. Та мэргэжлийн эмчид үзүүлэн цагаа авна уу!

Урологийн дурангийн, цөсний чулууг дурангаар авах, гар сарвууны, чих хамар хоолой, нүдний мэс заслууд хийж байна.

Цахимаар бүртгүүлэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай бол шинжилгээ бүрдүүлэн оношлуулна. Тэгээд орны дугаарт бүртгүүлж хэвтэнэ.

Төмөр замчид, тэдний гэр бүл (эхнэр, нөхөр)-д үйлчилнэ.

Та энэ талаарх мэдээллийг 21-24109 дугаараас лавлана уу!

Та ажлын өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд Цахим бүртгэлийн 21-244995 дугаараар холбогдон эмчийн үзлэг, шүдний болон урьдчилан сэргийлэх үзлэгийн цаг авах боломжтой. Мөн зангилаадад үйл ажиллагаа явуулж буй Төв эмнэлгийн салбарын эмч нар холбогдон үйлчлүүлэгчдээ лабораторийн шинжилгээ, зүрх, хэвлийн дуран, хэвлийн ЭХО-ны цаг авч болно. 

Төмөр замын эмнэлэг дуудлагаар явж үйлчилдэггүй. Тиймээс та улсын Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт хандана уу!

1. Хөдөлгөөнт оношилгооны төв

2. Суурин болон зөөврийн дижитал рентген аппарат

3. Маммограф

4. 64 зүслэгтэй компьютер томографи

5. 3D4D суурин ЭХО /хэвлийн, ургийн, үтрээний болон бамбайн датчикуудтай/ 

6. Зүрхний ЭХО, холтер ЭКГ, зүрхний цахилгаан бичлэг,

7. Уян дуран

8. Тархины цахилгаан бичлэг, допплерограф

9. Уушгины багтаамж хэмжих спирометр

10. Нүдний ЭХО, периметр, нүдний дуран, ОСТ-нүдний  

11. Сонсголын бичлэг аудиограмм

12. Кольпоскоп-үтрээний дуран

13. Урологийн дурангийн мэс засал

14. Гар сарвууны мэс засал