Ганзам пресс төв

Танилцуулга

Өнөөгийн УБТЗ-ын “Ган зам пресс” төв анх тулгаа тулж, хэвлэх машины булаа эргүүлсэн он цагийг түүхч, судлаачид 1912 оны арваннэгдүгээр сарын 7 буюу шинэ тооллоор 1912 оны арваннэгдүгээр сарын 20-нд хэмээн үзсэн байдаг. Тодруулбал, Богд хаант Монгол Улсын үед Хаант Оросын бүрэн эрхэт төлөөлөгч И.В.Коростовец, Оросын ерөнхий консул В.Люба, Хүрээн дэх Орос цэргийн сургагч багш Малиновский нарын санаачилга, зүтгэлээр Орос-Монголын хэвлэлийн хороо буюу Консулын хэвлэх үйлдвэрийг байгуулжээ. Энэ нь, Европ технологи дээр суурилсан Монголын анхны хэвлэх үйлдвэр бөгөөд 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг хэвлэсэн байдаг. Ардын хувьсгал ялсны дараа Консулын хэвлэх үйлдвэр ЗХУ-ын Элчин сайдын яамны мэдэлд очиж, улмаар 1954 оны зургадугаар сарын 16-нд ЗХУ-ын Элчин сайдын яам өөрийн хэвлэх үйлдвэрийн барилга байшин, машин тоног төхөөрөмжийг Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгт үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн түүхтэй.

background
Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Дэлхий нийтийн хөгжлийн хэмнэлээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, хэвлэмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл асар хурдацтай өргөжиж буйн адил УБТЗ ХНН-ийн “Ган зам пресс” төвийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж, техник технологийн шинэчлэл хийн, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлсээр байна. Одоогоор тус үйлдвэр хэвлэлийн дөрөв, огтлооны хоёр, үдээний хоёр, холих машин, бүрэлт, цавуу, горив гаргагч, клишей дарагч, ТИГЕЛ зэрэг хэвлэлийн машин тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэл эрхэлж байна. УБТЗ-ын салбар нэгжийн хэрэгцээт хэвлэлийн бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс гадна гаднын зах зээлээс үйлчлүүлэгчдийг татан хамтарч ажилладаг.

Технологийн шинэчлэл

УБТЗ-ын хөрөнгө оруулалтаар 2019 онд хэвлэлийн хавтан боловсруулах СТП машиныг авснаар технологийн шинэчлэлийг хийлээ. Энэ нь, хэвлэлийн бэлдэц боловсруулах хугацааг богиносгож, зардал хэмнэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх гэхчлэн эдийн засгийн ихээхэн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт юм.

Ган зам сонин

Анх “Шинэ толь хэмээх бичиг” сониныг хэвлэсэн тус үйлдвэр 1958 оны арванхоёрдугаар сарын 31-нд “Найрамдалын зам” сонины анхны дугаарыг хэвлэж,  мөн 10 гаруй  нэр төрлийн маягт, ном  товхимол зэргийг “өндөр” хэвлэлийн аргаар хэвлэн УБТЗ ХНН-ийн дотоодын хэрэгцээг хангаж байсан. “Найрамдлын зам” сонин Монгол Улсын тээврийн салбар болон УБТЗ ХНН-ийн  бодлого шийдвэрийг олон нийтэд мэдээлсээр 1990 онд “Өдтэй бичиг”, 1993 онд “Ган зам” болон нэрээ сольж, өдгөө 7 хоног тутамд 5500 гаруй хувиар, улиралд 12-14 дугаараар уншигч, захиалагчдад хүрж байна.

Яагаад бид гэж?

Өнөөгийн байдлаар тус хэвлэх үйлдвэр хэвлэмэл бүтээгдэхүүнийг чанарын өндөр төвшинд үйлдвэрлэх, эх бэлтгэх, хэвлэх, дэвтэрлэх гэсэн дамжлагатайгаар УБТЗ ХНН-ийн дотоод хэрэгцээ болон хувь хүн, салбар нэгжүүдийн захиалгын тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа, Монгол Улсын анхны хэвлэх үйлдвэр юм. Захиалагчийн сэтгэл ханамжийн баталгаа.

Үнэн, бодитой мэдээлэл
Шуурхай, хүртээмжтэй
Дэвшилтэт технологи
Шилдэг өнгө, загвар
Чанарын өндөр төвшин
Чадварлаг хамт олон

Түгээмэл асуулт, хариулт

Хэрэглэгч таны захиалгын тоо ширхэг, өнгө, загвар, материалын сонголт, хэмжээнээс шалтгаална. Та захиалга өгөхийг хүсвэл дэлгэрэнгүй мэдээллийг 21-244561 дугаараас асууна уу!

 

Бид ямагт хурдан шуурхай байдлыг эрхэмлэдэг. Үйлдвэрлэлийн хугацаа таны өгсөн захиалгын хэмжээ, тоо ширхгээс хамаарна. Та захиалга өгөхийг хүсвэл дэлгэрэнгүй мэдээллийг 21-244561 дугаараас лавлана уу!

Хэрэв та төмөр замын ажилтан бол УБТЗ-ын Удирдах газрын Шуудан тасаг болон тухайн байгууллагынхаа хэвлэл захиалга хариуцсан ажилтанд хандана уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 21-244565 дугаараас лавлаарай.