Төмөр замын политехник коллеж

Танилцуулга

УБТЗ-ын Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв 2007 онд байгуулагдаж, Монгол-Оросын ХНН УБТЗ-ын даргын 2019 оны 06-р сарын 12-ны А-305 дугаар тушаалын дагуу Төмөр замын политехник коллеж болон өргөжсөн. Одоогоор 34 багш, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Төмөр замын политехник коллеж нь Монгол Улсын хэмжээнд төмөр замын мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түр хугацааны сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг төмөр замын төрөлжсөн политехник коллеж юм.

Мэргэжлийн боловсрол олгох сургалтууд

Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн хугацаатай сургалтаар дараах мэргэжлүүдээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна. Үүнд:

  1. 1. Төмөр замын өртөөний жижүүр
  2. 2. Ачаа вагон хүлээлцэгч
  3. 3. Зүтгүүрийн туслах машинч
  4. 4. Илчит тэрэгний засварчин
  5. 5. Зорчигчийн вагоны үйлчлэгч
  6. 6. Вагон үзэгч, засварчин
  7. 7. Төмөр замын замчин
  8. 8. Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр
Техникийн боловсрол олгох сургалтууд

Техникийн боловсрол олгох сургалтаар 1,5 жил болон 3 жилийн хугацаатайгаар дараах мэргэжлүүдээр элсэлт авч байна. Үүнд:

  1. 1. Төмөр замын ашиглалтын техникч
  2. 2. Зүтгүүрийн техникч
  3. 3. Замын техникч
  4. 4. Вагоны техникч
  5. 5. Цахилгааны техникч
  6. 6. Төмөр замын машин механизмын техникч
  7. 7. Дохиолол төвлөрүүлэлт хориглолын техникч

Сонгох 6 шалтгаан

Төмөр замын политехник коллежийн сургалтын онцлог, давуу талууд:

Чадварлаг багшлах боловсон хүчинтэй
Иж бүрэн дадлагын газартай
Дотуур байр хүрэлцээтэй
Дадлагууд ажлын байранд хийгддэг
Богино хугацаанд мэргэжилтэй болно
Сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэгтэй

Түгээмэл асуулт, хариулт

18 нас хүрсэн, Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх.

Төгсөгчид УБТЗ-ын даргын тушаалаар аж ахуйн нэгжүүдэд хуваарилагдан сонгон шалгаруулалтад орж, ажлын байраар хангагддаг. 

Тухайн мэргэжлээр суралцаж буй оюутны суралцсан хугацааны үнэлгээний голч дүн 2.5 ба түүнээс дээш тохиолдолд бакалаврын шатлалд дэвшин суралцах хүсэлт гаргаж болно.