Ачаа тээврийн үйлчилгээ

Танилцуулга

УБТЗ нь ачааг олон улс, орон нутаг болон дамжин өнгөрөх тээвэрлэлтэд хүлээн авч тээвэрлэх, хадгалах, шилжүүлэн ачих үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, тээвэрлэж буй ачааны бүрэн бүтэн байдлыг ханган, шуурхай найдвартай тээвэрлэхээс гадна олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 

Орон нутгийн харилцаанд ачаа тээвэрлэнэ

Үйлчлүүлэгч нь орон нутгийн харилцаанд ачаа тээвэрлүүлэхэд вагон, чингэлэгт ачаа ачих хүсэлт (Маягт ГУ-12) падаан, орлох падааны хамт бөглөн тухайн ачилтын өртөө (ачааны терминал)-ний эрх бүхий ажилтнаас зөвшөөрөл авч тооцооны хэсэгт өгнө. Орон нутгийн харилцаанд тээвэрлэх ачааг бид нээлттэй нэг өртөөнөөс нөгөө өртөөнд тээвэрлэх бөгөөд үйлчлүүлэг та захиалгаа орон нутгийн харилцаанд тээвэрлэх сар эхлэхээс 10 хоногийн өмнө тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагад ирүүлсэн байх шаардлагатай.

Олон улсын төмөр замуудтай ачаа тээвэрлэнэ

Олон улсын харилцаанд тээвэрлэж буй ачааг Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хууль, Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр (ОАХХ), холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон тээвэрлэж байна. УБТЗ нь Сүхбаатар-Наушки, Замын-Үүд-Эрээн, Эрээнцав-Соловьевск гэсэн гурван хилийн өртөөгөөр дамжуулан, БНХАУ болон ОХУ руу экспорт, импортын ачааг очих ба дамжин өнгөрөх орны төмөр замтай сар бүр тохиролцон тээвэрлэдэг.

Дамжин өнгөрөх ачаа тээвэрлэнэ

УБТЗ ХНН нь 1951 оны арваннэгдүгээр сарын нэгний өдрөөс ОСЖД-ын төмөр замуудтай хэлэлцээр байгуулан Монгол улсаар дамжин өнгөрөх (транзит) олон улсын төмөр замын шууд харилцаанд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулахад нэгдсэн байдаг. Тэр цагаас хойш өнөөг хүртэл дамжин өнгөрөх тээврийн үйлчилгээг хийж байна. Дамжин өнгөрөх ачааны жилийн захиалгыг УБТЗ нь тээвэр зуучийн байгууллагаас тухайн он гарахаас хоёр сарын өмнө,  сарын захиалгыг тухайн cap эхлэхээс 15 хоногийн өмнө хүлээн авна. Үүнийхээ хүрээнд ачааг илгээх, хүлээн авах тухай хөрш орнуудын төмөр замаас ирсэн зөвшөөрлийг үндэслэн, гэрээ байгуулан тээвэрлэлтийг саадгүй, хурдан шуурхай гүйцэтгэж байна.

Онцгой нөхцөл шаардсан ачаа

Төмөр замаар мал, амьтныг тусгайлан тоноглосон битүү болон тусгай зориулалтын вагонд тээвэрлэнэ. Мал, амьтныг вагон илгээлтээр тээвэрлэх, ачих, буулгах ажиллагааг ачаа тээвэрлэлтэд нээлттэй Мааньт, Чойр, Бор-Өндөр, Багануур, Эрдэнэт, Сайншанд, Замын-Үүд, Дарханөртөөдийн хооронд гүйцэтгэдэг. Мал, амьтныг ердийн битүү вагонд тээвэрлэвэл ачаа илгээгч уг вагоныг тоноглох үүрэгтэй.Ачаа илгээгч нь тээвэрлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр ачилт, буулгалтыг нийтийн хэрэглээний замд гүйцэтгэж болно. Мөн ачилт хийхээс 24 цагаас доошгүй хугацааны өмнө мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж эрх бүхий ажилтныг нь ачилт буулгалтын үед заавал оролцуулна. 

Тусгай нөхцөл шаардсан ачаа

Аюултай ачаа гэдэг нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд аюултай, хортой нөлөөлөл үзүүлэх, улмаар үхэл мөхөлд хүргэх үйлчилгээтэй төмөр замаар тээвэрлэж, ачилт буулгалт хийх болон хадгалалтын үед төмөр замын төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад ачааг гэмтээх, тэсэрч дэлбэрэх, гал гарахад хүргэж болохуйц (болзошгүй) бодис, эд зүйлс (бүтээгдэхүүн)-ийг хэлнэ. Аюултай ачааг төмөр замаар тээвэрлэхэд холбогдох хууль тогтоомж, Төмөр замын тээврийн үндсэн дүрэм журмуудыг удирдлага болгодог.  Мөн ачаа илгээгч нь шинж чанараараа нэг дор тээвэрлэхийг хориглосон ачааг нэг дор багцалж тээвэрлэлтэд хүлээлгэж өгөхийг хориглодог. Аюултай ачаанд Шарын гол, Эрдэнэт, Аршаант, Толгойт, Амгалан, Хонхор, Баян, Багануур, Багахангай, Шивээ-Овоо, Айраг, Сайншанд, Бор-Өндөр, Өргөн өртөөд нээлттэй.  Та аюултай ачааны тээвэртэй холбоотой захиалга, санал хүсэлтийг УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны 244130 дугаарт өгнө үү. 

Ачиж, буулгах үйлчилгээ

УБТЗ ХНН-ийн ачих, буулгах ангиуд нь ачааны бүрэн бүтэн байдал, чингэлэг тээвэрлэлт, тээврийн нөхцөл, хөлс тариф, эрэл хийх, тээврийн онцгой нөхцөл шаардсан ачааны техникийн нөхцөл боловсруулж тээвэрлэлтийг зохион байгуулах, вагон пүүлэх зэрэг бүх төрлийн цогц үйлчилгээ үзүүлэхэд зориулан том, жижиг оврын техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байдаг. Харин өртөө, зөрлөгүүд хөдөлгөөний болон тээврийн аюулгүй байдлыг ханган, галт тэрэгний хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх үүрэг хүлээн улсын хойд хилээс урд хил хүртэл, тээвэрлэлтийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.

Сонгох 6 шалтгаан

УБТЗ нь хөдлөх бүрэлдэхүүн, суурь бүтэц дээр тулгуурласан ачаа болон зорчигч тээвэр, ложистикийн аюулгүй, тогтвортой үйл ажиллагаа, шуурхай үйлчилгээг хэрэглэгч-үйлчлүүлэгчиддээ хүргэнэ.

Тээврийн зардал хямд
Аюулгүй байдлыг сайн хангадаг
Цаг агаарын нөлөөлөл байхгүй
Хол зайд их хэмжээгээр тээвэрлэнэ
Замын хувьд аюул багатай
Ачааг цаг хугацаанд нь хүргэнэ

Түгээмэл асуулт, хариулт

УБТЗ-аар ачаа тээвэрлэх дүрэм гэж бий. Энэхүү дүрэмд ачаа хүлээж авахаас эхлэн ачаа хүрэх өртөө, мөн хугацааг тодорхой заасан байдаг. Ачааг хүлээлгэн өгөх, хүлээн авахад тус бүр нэг хоног, тээвэрлэх явцад 200 км тутамд нэг хоног гэж тооцдог. 1000 км-ээс хол ачааг тээвэрлэх тохиолдолд техникийн ажиллагаа үзүүлсний нэг хоног байдаг. 

Та гар утаснаасаа шууд вагон хайлт хийх боломжгүй. Харин УБТЗ-д вагон хайлтын програм ашиглах албан хүсэлт тавьж, гэрээ байгуулан ажиллана.

Төмөр замын тээврээр ачаа ачих, тээврийн хөлсний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

УБТЗ-ын Олон улсын Тээвэр зуучлалын төвд, эсвэл бусад тээвэр зуучийн байгууллагад хандана уу!

УБТЗ-ын хэмжээнд чингэлэг тээвэрт нээлттэй 12 өртөө байдаг. Үүнд:

Олон улсын харилцаанд:

  • - Ерөө
  • - Эрдэнэт
  • - Дархан-1
  • - Толгойт
  • - Улаанбаатар
  • - Амгалан
  • - Айраг
  • - Сайншанд
  • - Чойр
  • - Замын-Үүд
  • - Баянтүмэн

Орон нутгийн харилцаанд:

  • - Олон улсын харилцаанд нээлттэй өртөөд болон Багануур өртөө.

 

Чингэлэг тээвэрт хаалттай өртөөнд зөвхөн онцгой нөхцөлд хаяглаж болох бөгөөд тээвэрлэгчийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр гүйцэтгэнэ. 

Импортын ачаатай чингэлгийн хаягийг хилийн орох өртөөнд ачаа илгээгч, хүлээн авагчийн бичгээр өгсөн хүсэлт, гаалийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэн солино. Ачаа илгээгч, хүлээн авагч нар нь хаяг солилтын хүсэлтээ чингэлгийг хилээр орж ирэхээс өмнө Чингэлэг тээврийн хэлтэст ирүүлсэн байх шаардлагатай. 

Ачааны тээвэрлэлтийг тээвэрт оролцогч төмөр замуудтай зөвшилцсөний үндсэнд тээвэрт хүлээн авдаг. Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдын 264 дүгээр тушаалын тавдугаар хавсралтын хоёрдугаар бүлгийн 2.2.1 дэх заалтын дагуу илгээгч, тээвэр зуучлагч ачаа тээвэрлүүлэх захиалгыг олон улсын харилцаанд 15 хоногийн өмнө тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагад ирүүлэх шаардлагатай. 

Ийм тохиолдолд тус чингэлгийг төмөр замаар тээвэрлэх боломжгүй тул очих гаалийн хяналтын талбай хүртэл гаалийн итгэмжлэгдсэн машинаар тээвэрлэх боломжтой. 

Амралтын өдрүүдээр Чингэлэг тээврийн хэлтсийн шуурхай ажил хариуцсан инженер ажилладаг тул 214129 утсаар холбогдож,  асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.