Гадаад харилцаа

Гадаад харилцаа

Наушки-Улаанбаатарын чиглэлийн төмөр зам 1949 онд ашиглалтад орж төмөр замын улс хоорондын тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулах, түүнийг зохицуулах шаардлага үүссэн тул Монгол-Зөвлөлтийн хоорондын төмөр замын тээвэрлэлтийг зохицуулах дүрмийг 1950 оны 5 дугаар сард ЗХУ-ын Чита хотод зохион байгуулагдсан хоёр орны төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр батлан хэрэгжүүлж эхэлснээр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь анх тавигджээ.

background

Нийгэмлэгийн гадаад харилцааны чиглэлээр 1953-1956 оны хооронд чухал ач холбогдол бүхий олон үйл явдал болсны дотор төмөр замын салбарын удирдах дээд байгууллага буюу тухайн үеийн БНМАУ-ын Тээвэр, холбооны яам өөрийн улсыг төлөөлөн БНПУ-ын Варшав хотноо төвтэй Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ОСЖД)-д элсэн орсноор Монголын төмөр зам олон улсын харилцаанд ачаа, зорчигч тээвэрлэх болж уг байгууллагын холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг (СМПС, СМГС, ЕТТ зэрэг) олон улсын харилцааны тээвэрт ашиглах болсон. Түүнчлэн Монгол-Оросын ба Монгол-Хятадын хилийн төмөр замуудын хэлэлцээрүүд байгуулагдан мөрдөж эхэлснээр хилийн төмөр замуудын комиссын хамтарсан зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулан тухайн замууд хоорондын тээвэрлэлтийн явцыг дүгнэн хэлэлцэж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ирсэн.

Улмаар 1950-иад оны сүүлчээс эхлэн ТЗХАБ-ын V хэсгийн буюу БНСВУ, ЗСБНХУ, БНМАУ, БНАСАУ, БНХАУ-ын төмөр замуудын хооронд тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох, мөн эдгээр замуудын хооронд явагдах зорчигч тээврийн үйлчилгээ, галт тэрэгний цагийн хуваарь болон зурмаг тохиролцох зөвлөгөөнүүд тус тус тогтмол зохион байгуулагдах болсон билээ.

Улаанбаатар Төмөр Замын

Гишүүнчлэлтэй Олон Улсын Байгууллагууд

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь БНПУ-ын Варшав хотноо төвтэй Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий захирлуудын хурлын гишүүн, БНФУ-ын Парис хотноо төвтэй Олон улсын төмөр замын холбооны Ази-Номхон далайн бүсийн Удирдах хорооны гишүүн, Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөлийн гишүүн зэрэг олон улсын тээврийн нэр хүндтэй байгууллагуудын гишүүн юм.

Улаанбаатар төмөр замын

Хамтран ажилладаг төмөр замууд

ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН, БНХАУ-ын “Хятадын төмөр замууд” корпораци, БНСУ-ын “Корэйл” корпораци, Японы Зүүн төмөр зам, ТЗХАБ-ын гишүүн орнуудын бусад төмөр замын компаниудтай олон улсын ачаа, зорчигч тээвэр, техник технологи, сургалт, туршлага судлах зэргээр бүх чиглэлийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Файлын татах
Олон улсын ачаа, зорчигч тээврийн харилцаатай холбоотой хэрэгцээт баримт бичгүүд татах
Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр
Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн албан заавар
Олон улсын харилцааны ачааны вагон эдэлгээний дүрэм
Олон улсын харилцааны зорчигчийн вагон эдэлгээний дүрэм
Нэгдсэн нэвтрэх тариф
Нэгдсэн нэвтрэх тарифын хавсралтууд
ТЗХАБ-ын гишүүн төмөр замуудын 3 дугаар комиссын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2019 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ тохиролцох, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах төлөөлөгчдийн зөвлөгөөнтэй холбоотой хэрэгцээт баримт бичгүүд татах
Зөвлөгөөн
Зөвлөгөөнд оролцогчдын нэрс
Зөвлөгөөний редакцийн ажлын хэсэг
Ачааны нэршил
Мэргэжилтнүүдийн хаяг
Захиалгын хүсэлтийн загвар
Олон Улсын Зорчигчийн Тариф Татах
Олон улсын зорчигчийн тариф
Тарифын Хүснэгт №1
Тарифын Хүснэгт №2
Тарифын Хүснэгт №2а
Тарифын Хүснэгт №3
Тарифын Хүснэгт №4