Ган зам сонин

Бүтэн сэтгэлтэй, бүлээн нөмөртэй явсан даа

Сэтгэл нэг л будангуй, мөнх бусын өмнө ямар ч өчүүхэн юм бэ дээ, хүмүүн бид. Нэгэн сайхан анд минь бурханы оронд “Хэрэг болоод” ертөнцийн амьдралаас буцчихлаа.

Ж.Жанчив: Ээждээ эрхлэн өтөлж яваа минь л энэ насны жаргал юм даа

“Өнөөдөр” сониноос 2011 оны намар, сурвалжлагын томилолт өвөртлөн Замын-Үүдийг зорьсон аялал намайг төмөр зам гэх цоо шинэ ертөнцтэй танилцуулсан юм.

Зүтгүүрчдийн “Бүтэн цэрэгжилт”-тэй өдрүүд...

Дархан татах хэсгийн зүтгүүрчдийн “бүтэн цэрэгжилттэй” ажилласан өдрүүд өнөөдөр ч үргэлжилж байна. Тус депо одоогийн байдлаар илчит тэрэгний паркийг 33-т барьж, төмөр замын тээврийн тасралтгүй байдлыг ханган ажиллаж байна.

2014 оноос хойш 205 төмөр замчинд орон сууцны дэмжлэг үзүүллээ

УБТЗ-ын ОСТК-ын нарийн бичгийн дарга Б.Дашхүүгээс ипотекийн зээлд хамрагдсан төмөр замчдад олгодог мөнгөн дэмжлэгийн талаар тодрууллаа.

У.Мягмарсүрэн: Дадлагыг цахимаар хийлгэх судалгааны ажил хийж байна

ТЗДС-ийн захирал, доктор У.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

3137 вагонд их, дунд засвар хийжээ

Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо өнгөрөгч онд 3137 вагонд их, дунд засвар, 147 вагонд урсгал засвар хийж төлөвлөгөөт зорилтоо 88.3 хувиар биелүүлсэн байна.

Төмөр замын төв эмнэлэгт амьсгалын хоёр аппарат хандивлав

БНХАУ-ын Тээврийн яам болон Монгол Улсын ЗТХЯ-ны сайд нарын цахим уулзалт өнгөрсөн оны сүүлчээр болсон билээ. Энэ үеэр БНХАУ-ын тал Монгол Улсын ЗТХ-ийн сайд Л.Халтарын хүсэлтээр улаан загалмайн нийгэмлэгээрээ дамжуулан УБТЗ-ын Төв эмнэлэгт амьсгалын хоёр аппарат хандивлахаар болсноо мэдэгдсэн юм.

2020 онд 628 тонн түлш хэмнэжээ

Дархан татах хэсгийн хамт олон өнгөрсөн оныг чамгүй ололт амжилтаар үджээ. Тухайлбал, 2020 онд тээврийн тоон болон чанарын үзүүлэлтийг 100-105 хувиар биелүүлж, 3.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Хөдөлгөөнчид цахимаар зөвлөлдлөө

УБТЗ-ын Хөдөлгөөнчдийн зөвлөгөөнийг жил бүр тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас танхимд хийх боломжгүй тул өнгөрөгч Баасан гарагт буюу энэ сарын 8-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Гарам - Эрсдэлтэй цэг

Төмөр замын гарам, өртөө, хоорондын замд аюултай бүсийн дэглэм зөрчиж галт тэрэг яаралтай тоормос хийсэн, тээврийн хэрэгсэл, хүн, мал дайруулсан, шүргэгдсэн зэрэг осол дутагдлын тоо буурахгүй байгаа нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж байна.

Өмнөх оноосоо үйлдвэрлэлээ 25 хувиар өсгөжээ

Төв засварын үйлдвэрийн хувьд 2020 он амжилт бүтээлээр арвин, технологийн шинэчлэл хийсэн жил болж өнгөрчээ.

Ц.Төрмөнх: Хүйтний эрч сулартал бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Улаанбаатар өртөөний дарга Ц.Төрмөнхтэй ярилцлаа.

УБТЗ-ын хамт олон үүссэн хүндрэлийг давж, халдварын тархалтыг таслан зогсоолоо

Энэ сарын 9-нд ЗТХЯ-нд болсон УОК-ын хуралдаанаас 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн УОК-ын даргын 25 тоот тушаалаар байгуулсан “Шуурхай бүлэг” үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн тул татан буулгах шийдвэр гарсан.

Тээш тээврээр үйлчлүүлэгчдийн тоо өсөв

Ковид-19 цар тахлын улмаас зорчигч тээврийн хөдөлгөөн тодорхойгүй хугацаагаар зогссон ч тээш тээврийн үйлчилгээ үргэлжилж байна.

44628 дэр мод үйлдвэрлэн, нийлүүлжээ

Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрийн хамт олон 2020 онд 12465 шоо метр мод бэлтгэж, 44628 дэр мод үйлдвэрлэжээ.

Д.Түвшинбаяр: Тулааны урлагаар хичээллэснээр би өөрийгөө ялж чадсан

Судалгаа шинжилгээ, технологийн төвийн Хэмжилзүйн хэлтсийн дарга Д.Түвшинбаяр зүтгүүрийн инженер мэргэжилтэй хүн. Түүний олон улсын хэмжээнд төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологийн олон сонирхолтой нийтлэлийг орчуулж, басхүү нэлээд хэдэн мэргэжлийн ном хэвлүүлсэн хөдөлмөрч хүн гэдгээр мэдэх юм.

УБТЗ Хүүхдийн төлөө фондыг дахин байгуулахад зориулж 500 сая төгрөг хандивлалаа

Монголын хүүхэд багачуудын төлөө үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээн хөгжүүлэх үйлсэд зориулж УБТЗ 500 сая төгрөгийг хандивлаж, нэг өдрийн цалингаа хандивлахыг нийт 16 мянган төмөр замчдадаа уриаллаа.

А.Буяннэмэх: Олон улсын түвшинд төмөр замын салбарт онцгой анхаарч эхэллээ

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ-ын захирал А.Буяннэмэхтэй ярилцлаа.

112 км зам, таван суман шилжүүлэг угсраад байна

Зүүнбаян-Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж буй ЗЗМС-ын орлогч дарга Т.Пунцагаас ажлын явцыг тодрууллаа.

УБТЗ 30 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоов

УБТЗ 2020 оны хамгийн отгон өдөр буюу өнгөрөгч сарын 31-ний өдөр ачаа тээврийнхээ хэмжээг 30 сая тоннд хүргэж, түүхэн дээд амжилт тогтоолоо.

2021 оныг “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жил”-ээр зарлалаа

УБТЗ-ын даргын 2021 оны А-01 тоот тушаал мөн оны нэгдүгээр сарын 04-ний өдөр гарч, төмөр замчид шинэ оны тэргүүн зорилтоо “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жил”-ээр зарлалаа.

УБТЗ-ын 2020 оны онцлох есөн үйл явдал

Улиран одож буй 2020 онд УБТЗ-ын хамт олон улс орны стратегийн чухал бараа бүтээгдэхүүний тээврийг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж, улсынхаа эдийн засаг, нийгмийг тэтгэх гол судас болов.

Замын-Үүдийн төмөр замчид нэг хүн шиг ажиллаж, цар тахлын голомтыг хумилаа

Төмөр замын тээврийн үйл ажиллагааг цар тахлын онцгой байдлын үед тасалдуулалгүй, найдвартай үргэлжлүүлэхийн төлөө хүнд нөхцөлд ажиллаж байгаа төмөр замчдын тухай цахим сурвалжлагыг “Ган зам” сонин цувралаар нийтэлж байна.

Мэндчилгээ

Айлчлан ирж байгаа шинэ жилийн баярын мэндийг ахмадууд болон нийт төмөр замчдадаа өргөн дэвшүүлье.

Мэндчилгээ

Улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, ард олныхоо тээврийн хэрэгцээг тасралтгүй, үр дүнтэй хангаж, сэтгэл, зүтгэл, ажил үйлсээ зориулж яваа зам, тээврийн салбарын 41 мянга гаруй ажиллагсад болон үе үеийн ахмадууд та бүхэндээ шинэ жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Жилд 216000 ширхэг бетон дэр үйлдвэрлэнэ

Замын албаны ИТА, замчдын хувьд Монгол Улсын Засгийн газар, УБТЗ-ын захиргаанаас хүлээлгэсэн үүргийг нэр төртэй биелүүлж, их хөдөлмөрийн ард гарсан бүтээн байгуулалтын, мэргэжлийн ур чадвараа улс орны хэмжээнд бататгасан амжилтын жил болов.

Хөл гишгүүртэй гар ариутгагч хийжээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төмөр замчид ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай төхөөрөмж суурилуулж, энэ төрлийн бүтээлч санаачилгыг ч шинээр нэвтрүүллээ.

ХӨСҮТ-д 26 төмөр замчин эмчлүүлж байна

Арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсад ковид-19 цар тахлын дотоодын халдвар бүртгэгдэн бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосноос хойш УБТЗ-ын хэмжээнд олон төмөр замчин тусгаарлагдсан юм.

Энэ онд АРС бэхэлгээтэй 2824 үе угсарчээ

ЗЗМС-ийн Салхит дахь Үе угсрах баазын Ц.Бат-Эрдэнэ даргатай хамт олон энэ оны замын их засварт АРС бэхэлгээтэй төмөр бетон дэр, Р65 зам төмөртэй 2734 үе (68350 погон метр) угсарч нийлүүлжээ. Мөн пандрол бэхэлгээтэй төмөр бетон дэр, Р65 зам төмөртэй 605 үе (15125 погон метр) угсарч, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад нийлүүлсэн байна.

“Онцгой отряд”-ынхон үүргээ “онц” биелүүлж байна

Бид өмнөх дугаартаа цар тахлаас үүдэн гэнэт үүссэн хүндрэлтэй нөхцөлд Улаанбаатар өртөөний хамт олон ямар зохион байгуулалт хийж, хэрхэн богино хугацаанд ажил үүргийн хэвийн горимдоо орсон талаарх цахим сурвалжлагыг бэлтгэн хүргэсэн. Энэ удаа хамгийн хүнд нөхцөл буюу “Сэлэнгийн голомт”-д төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг үргэлжлүүлж буй Сүхбаатар өртөөний нөхцөл байдлыг цахимаар сурвалжласнаа хүргэе.

Чулуун заводынхон төлөвлөгөөгөө хугацаанаас нь өмнө биелүүлжээ

Чулуун заводын Н.Отгонбаатар даргатай хамт олон энэ сарын 10-ны байдлаар щебень үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 113, шебур үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 121, үерийн чулууны үйлдвэрлэлийг 136 хувиар буюу гол нэрийн бүтээгдэхүүний төлөвлөгөөг 118 хувиар биелүүлээд байна.

Ц.Лувсан: Төмөр замчид ямар ч хүнд үед үүргээ биелүүлсээр ирсэн, цаашид ч нэр төртэй биелүүлнэ

Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсантай ярилцлаа.

Төмөр замчдыг витаминжуулалтад хамрууллаа

УБТЗ өнгөрсөн Пүрэв гарагийн байдлаар нийт 16178 ажилтныхаа 16070-ыг витаминжуулалтад хамруулжээ. Үлдсэн 108 ажилтан тодорхой шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй байна.

Аравдугаар сард бүтээмжийн дээд амжилт тогтоожээ

Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэр нь энэ оны эхний 11 сарын байдлаар 138064 ширхэг бетон дэр үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө 103 хувиар биелүүлжээ.

УБТЗ агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсныг үнэллээ

Монгол Улсын Засгийн газрын түүхий нүүрсийг халж, агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн аюулгүй, эрүүл орчинд аж төрөх нөхцөлийг хангах ажлын хүрээнд УБТЗ-ын оруулж буй бодит хувь нэмрийг үнэлж, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд, Тээвэр зохион байгуулалтын албаны Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга С.Цэвээндорж, Гадаад харилцааны албаны орлогч дарга А.Анар нарыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Тээвэр өмнөх оны мөн үеийнхээс өсөв

Төмөр замаар энэ оны эхний 11 сард 27.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (7.3 хувь) сая тонноор өсжээ.

Талархал

Монгол Улсын Засгийн газраас коронавируст /КОВИД-19/ цар тахлын халдвар дотоодод тархаж эхэлсэн өдрөөс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, Улсын онцгой комиссын даргын тушаалаар Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн бэлэн байдлыг бүх шатандаа ханган, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг байгуулан ажиллуулав.

МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо нэг удаагийн хамгаалах хэрэгсэл хандивлав

Төмөр замын тээврийн тасралтгүй ажиллагаа болон нийгмийн салбарт өдрөөр болон ээлжинд ажиллаж байгаа ажилтнуудыг болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос 400 мянган маск, халдвар хамгааллын 1000 хувцас, нүүрний 1000 хаалт, 5000 бээлий зэрэг нийт 54.577.309 төгрөгийн үнэ бүхий зүйлсийг өчигдөр (Даваа гарагт) болсон Замын шуурхай хуралдааны үеэр Замын удирдлагад хандив болгон гардууллаа.

Зангилааны Шуурхай штабын 242472 дугаарын утас ажиллаж байна

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 181 дүгээр тогтоол, Замын даргын А-485 тоот тушаалыг тус тус үндэслэн энэ сарын 3-аас Улаанбаатар зангилааны Шуурхай штаб байгуулан 24 цагаар ажиллуулж байна.

Зүтгүүрчид тээврийг тасралтгүй үргэлжлүүлж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр Сайншанд татах хэсгийн хэмжээнд шуурхай ажлууд зохион байгуулан, халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна.

Төмөр замчид онцгой нөхцөл байдалд ажиллана

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед төмөр замчид тээврийн тасралтгүй хэвийн ажиллагааг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар салбар нэгжүүдээс утсаар болон цахимаар холбогдон мэдээлэл авлаа.

Талархал

Шинэ төрлийн коронавируст /ковид-19/ цар тахлын улмаас улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, төмөр замчид хөл хорио, тусгаарлалтад орсон энэ хүнд цаг үед бидний бахархал болсон ахмадууд маань бие, сэтгэлээрээ тусалж, үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нь гамшгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад ихээхэн хувь нэмрээ оруулж байна.

Тусгай үүргийн галт тэрэг аялуулжээ

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжснээр зорчигчийн галт тэрэгний аялал бүрэн зогссон хэдий ч тээш тээвэрлэлт хэвийн явж байна. Замын тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч даргын цахилгааны дагуу тээшээр төмөр замчдын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхийн зэрэгцээ “Талх чихэр” ХК, “Өгөөж” ХХК зэрэг хүнсний томоохон үйлдвэрлэгчдийн тээврийг зохион байгуулж байгаа ажээ.

Цөөн тооны чадварлаг засварчдаар баг бүрдүүлжээ

Улаанбаатар зүтгүүрийн депо захиргааны ажилтнуудын тоог 80 хувиар бууруулжээ. Депо засварын цехүүдэд илчит тэрэгний засвар үйлчилгээг цөөн тооны чадварлаг засварчдын багаар гүйцэтгэж байна. Хэдийгээр, зорчигч тээвэр зогссон ч зүтгүүрийн бригадын хүрэлцээ төдийлөн хангалтгүй байна. Машинч, туслах машинчдын илүү цаг дунджаар 10-20 цагт хүрсэн ч зүтгүүрийн бригад бүгд ажиллаж байна.

Төмөр замын тээвэр тасралтгүй үргэлжилнэ

УБТЗ-ын төмөр замчид цаг үеийн нөхцөл, байдалтай уялдуулан тээвэр зохион байгуулалтын оновчтой удирдлага, шуурхай зохион байгуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд төмөр замын ачаа тээвэр аюулгүй, тасралтгүй хэвийн үргэлжилж, өчигдрийн байдлаар 27.4 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Хилийн төмөр замууд цахимаар хуралдлаа

Дэлхий дахинд үүсээд буй цар тахлын улмаас Монгол Улс, ОХУ, БНХАУ төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн болон Хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөнийг анх удаа цахимаар энэ сарын 17-20-нд зохион байгууллаа.

ЗТХ-ийн сайд салбарын бодлого, зохион байгуулалтыг эрс сайжруулах үүрэг өгөв

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн 2020 оны 11 дүгээр сарын 23-нд боллоо.

Бүх төмөр замчдыг шинжилгээнд хамруулна

Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг хуралдав.

Ч.Цогтбаяр: Ачаа тээвэр хэвийн явж байхад төмөр замчид ажилтай, орлоготой байх нь гарцаагүй

УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч, Гамшгаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Зайлшгүй ажиллах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг гаргажээ

Ажлын тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулан төмөр замын тээвэрлэлтийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор зайлшгүй ажиллах ажилтнуудын албан тушаалын хуваарийг Замын нэгдүгээр орлогч даргын 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны А-848 тоот тушаалаар баталжээ.

Чиглэл бүрт хэрэгжүүлэх ажлуудыг даалгав

Улсын Онцгой комиссын арваннэгдүгээр сарын 11-ний 12 тоот тогтоол, Зам, тээвэр хөгжлийн сайдын А/214 тушаалын хүрээнд арваннэгдүгээр сарын 11-ний 02.00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн галт тэргээр зорчих хөдөлгөөнийг хаасантай холбогдуулан УБТЗ ХНН-ийн хэмжээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан цахилгааныг Замын I орлогч дарга И.ВМилостных гаргав.

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх УБТЗ-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны өдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилтай танилцлаа.

Төрийн одон, медалиар зарим төмөр замчдыг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УБТЗ-д үр бүтээлтэй ажилласан зарим төмөр замчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа өнгөрсөн долоо хоногт гардуулсан юм.

Г.Ганболд: Дамжин өнгөрөх чингэлэг тээврийг Монголын төмөр замчдын брэнд үйлчилгээ болгох ёстой

УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболдтой ярилцлаа.

Зүүнбаян өртөөний галт тэрэгний эрчимжилт нэмэгдэж байна

Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой Зүүнбаян өртөөний галт тэрэгний хөдөлгөөн нэмэгдэж буй ажээ.

УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдлээ

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий хороо нь Монгол, Оросын талаас тус бүр гурван гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо.

Уртын дууны Отгонцэцэг

УБТЗ-тай холбоотой ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа бүхнийг уртын дууны шуранхайгаар эхлүүлдэг эрхэм хүмүүн бол МУСТА, уртын дуучин Ц.Отгонцэцэг.

С.Ганхуяг: Ойрмогхон гурван талт дээд хэмжээний уулзалтаар төмөр замын төв коридорын шинэчлэлийг эхэлнэ

ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал С.Ганхуягтай ярилцлаа.

“ИНЖЕНЕР-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийг 2019-2029 онд хэрэгжүүлнэ

Энэ хөтөлбөрийн зорилго нь салбарын инженер, техникийн ажилчид, эрдэмтэн, судлаач нарын судалгаа, шинжилгээний ажил, ном, бүтээл туурвилыг дэмжих, бүтээлийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, хөгжүүлэх, сурталчлан таниулах, салбарын мэргэжилтэн, инженерүүдийг чадавхижуулах зорилгоор олон улсад сургах, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах, мэргэшүүлэх, туршлага судлах, сургалт, семинарт хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулахад чиглэж байна.

Төрийн дээд одон медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнуулсан төмөр замчдын шагналыг өчигдөр Замын дарга Д.Жигжиднямаа гардуулав.

Н.Наранбаатар: Миний төрсөн нутаг бол төмөр замын тосгон

Монголын метал рокийн загалмайлсан эцэг гэгддэг “Хурд” хамтлаг зургаан гишүүнтэй. Тэд бүгд төмөр замын тосгоны хүүхдүүд. Бүр, тав нь төрсөн ахан дүүс. Харин басс гитарчин Нааяа буюу Н.Наранбаатар “Ган зам пресс” төвийн хашаанд тоглож өссөн гэдэг. Түүний аав манай сонины гэрэл зурагчин, ээж нь Хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгч байв. Ингээд түүнтэй хүүхэд насных нь дурсамж, амьдрал, уран бүтээлийх нь талаар ярилцсанаа хүргэе.

М.В.Васильев: Монгол олон улсын тээврийн зангилаа болох боломжтой

ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторовичтой ярилцлаа.

Их засвар энэ сард дуусна

Сумангийн зоо-Замын-Үүд-2 өртөөний хоорондын замд хийж буй их засвар энэ сарын 17-ны 32 дахь цонхны дараах байдлаар 61.5 км болжээ.

Орон нутгийн сонгуульд төмөр замчид өнгөллөө

Орон нутгийн сонгууль энэ сарын 15-нд болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд харьяа нутаг дэвсгэрээсээ олон төмөр замчин нэр дэвшжээ. Тэднээс олонх нь иргэдийн итгэлийг хүлээж, төрд төмөр замчдынхаа төлөөлөл болон сонгогдсон байна.

Ц.Ганцэцэг: Хань ижил, үр хүүхэд минь надаас гарахааргүй сэтгэлийн хүчийг өгдөг

Энэ удаагийнхаа “Хобби” буланд Дархан өртөөний Тээшийн нярав Ц.Ганцэцэгийг урилаа. Түүнийг манай уншигчид “SaveTheMongolianLanguage” хөдөлгөөнд нэгдэж босоо монгол үсгээр “Монгол хэл, бичгээ хайрлан хамгаалъя” хэмээн уран гоё бичиж фэйсбүүкийн “Улаанбаатар төмөр зам ХНН” группт оруулснаар нь эчнээ таньдаг болсон. Ингээд түүнтэй онлайнаар ярилцсанаа хүргэе.

Шавь нартаа хүндтэй “багш”

-Багшийгаа “Ган зам” сонинд бичүүлмээр байна. Энэ ганцхан миний бодол биш, бүр шавь нарынх нь хүсэлт” гэж нэг бүсгүй бараг хоёр сарын өмнөөс манай редакц руу утасдлаа.

Сургалт

Улс орны хэмжээнд цар тахлын үеийн хорио цээрийн дэглэм тогтсонтой холбоотойгоор Замын хэмжээнд цахим сургалтыг голлон сонгож, зохион байгуулсан. Гэвч үр дүн нь хэр байна вэ? Өнөө жилийн Замын даргын үзлэгийн нэг шалгуур үзүүлэлт нь, төмөр замчдын сургалт, сургалтын чанар байсан билээ. Энэ удаа Зүтгүүрийн аж ахуйн алба болон татах хэсгүүдэд зохион байгуулж байгаа сургалт, түүний үр дүнг хэрхэн тооцож буй талаар тодрууллаа.

Д.Түвшинбаяр: Хэмнэлттэй үйлдвэрлэлийн гол зарчим нь алдагдлыг тодорхойлж, шалтгааныг илрүүлэн арилгах

Зүтгүүрийн аж ахуйн албаны Засвар эрхэлсэн орлогч дарга Д.Түвшинбаяртай ярилцлаа.

“Манлай дуучин-2020” тэмцээн болно

Монгол-Оросын найрамдлын сарын аян энэ өдрүүдэд өрнөж байна. Энэхүү аяны хүрээнд Замын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Хүрэлбаатар, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа нарын хамтарсан цахилгаан гарлаа.

Төрийн сүлдтэй дэд хурандаа

Цагдаагийн алба чанга алба. Аюул эрсдэл дундуур, айдас түгшүүр сөрсөн энэ алба бүсгүй хүн байтугай эрчүүдийн тэсвэр тэвчээр, эр зоригийг шалгадаг өндөр даваа.

2020 онд дамжин өнгөрөх тээврийн хэмжээ тренд түвшинд хадгалагдана

Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитик эрчтэй өөрчлөгдөж, үүнийг дагаад манай хөрш орнуудын гео эдийн засгийн бодлогод томоохон шинэчлэл ажиглагдах болоод удлаа.

“Найрамдлын сар”-ын нээлт болов

Энэ сарын 1-нд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын хамт олон уламжлалт “Найрамдлын сар”-ын нээлтээ хийлээ.

Ирээдүйн төмөр замчныг бэлтгэх санамж бичиг байгуулав

Энэ хичээлийн жилээс төмөр замын ирээдүйн боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зорилгоор зарим ЕБС-д төмөр замын “Сонгон анги” нээгээд байгаа билээ.

Төмөр замын тосгонд голомтоо бадраасан гэр бүл

Ахмадын баярын өмнөхөн манай редакциар Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, түүний хань манай сонины ахмад сэтгүүлч Д.Дашзэвэг нар зочилсон юм.

Х.Амгалан: Төмөр замын хөгжлийг тодорхойлогч залуустаа би бүрэн итгэдэг

Замын хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Х.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Ган судас нь амьдрал тэтгэнэ

...Ган замчдын урсах хөлстэй Ган судас нь амьдрал тэтгэнэ Галт тэрэгний хурдлах товшилтоос Гэрэлт ирээдүйн маргааш тодорно... хэмээн “Хурд” хамтлаг улсын хойд хил, УБТЗ-ын эхний зангилаа Сүхбаатар өртөөнд дуулах ахуйд цуурай нь хэдийнэ Монгол орон даяар, бүр дэлхийд тархан суугаа Монголчуудын сонорт хүрсэн.

Хөдөлгөөнт оношилгооны төв ирэх сард урд зам ажиллана

УБТЗ-ын Төв эмнэлгийн Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Хэрлэнчимэгээс Ковид-19-ийн үед төмөр замчдын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа хэрхэн явж байгааг тодрууллаа.

А.Алтаншагай: Монгол Улсын чухал баялаг ачааг дамжин өнгөрүүлэх боломж

Тээвэр зохион байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтсийн дарга А.Алтаншагайтай ярилцлаа.

Ц.Лувсан: УБТЗ Ази-Европ тивийг холбосон хуурай замын гүүр

Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсантай ярилцлаа.

“Хурд” хамтлагийн “Ган судас нь амьдрал тэтгэнэ” аялан тоглолт эхэллээ

УБТЗ-ын Аршаант өртөөний залуусаас бүрдсэн хамтлагийг төмөр замчид андахгүй болов уу. Хэнээс нь ч асуусан “Хурд” гэж шууд хариулна.

Н.Намжилдорж: Бие биедээ зүй ёсны зарчимч шаардлага тавих нь ослоос сэргийлэх эхний алхам

ЗТХЯ-наас УБТЗ-д ХАБЭА-н чиглэлээр гурван чиглэлээр хяналт, шалгалт хийж байгаа бөгөөд Замын хэмжээнд ХАБЭА-н ажлыг эрчимжүүлэх сарын аян зарласан. Энэ тухай ХАБЭА-н албаны дарга Н.Намжилдоржоос тодрууллаа.

Ахмад дайчин Н.Кампааны алдрыг мөнхжүүлэв

Улаанбаатар зүтгүүрийн депод ашиглаж байгаа ТЭМ18ДЭМ-3006 серийн сэлгээний илчит тэргийг Хувьсгалт тэмцлийн ахмад дайчин, анхны машинч нарын нэг Навааны Кампааны нэрэмжит болгох ёслол энэ сарын 9-нд боллоо.

“Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл”

УБТЗ-ын Төв эмнэлгийн хамт олон “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аянд нэгджээ.

Хөдөлмөр чимээлж, хөлс үнэртсэн хоолтын тойргийн нэг өдөр

Зам даган моторын дуу нүргэлж, лантууны түс түсхийх чимээ хадан, 240 гаруй замчин 1150 метр замд мөр зэрэгцэн ажиллах нь бахдалтай. Зарим нь, хуучирч муудсан дэрүүдийн чигжээсийг ухаж суллахад нэг хэсэг нь суларсан дэрүүдийг татаж гаргаад шинэ модон дэр тавина.

“Хөдөлгөөнт оношилгооны төв” хойд замд ажиллаж байна

Төв эмнэлгийн “Хөдөлгөөнт оношилгооны төв” нь наймдугаар сарын 31-нээс замын хойд чиглэлд ажиллаж эхэллээ.

Товчхон

Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургууль энэ хичээлийн жилд төмөр замын мэргэжил эзэмших хүсэлтэй хүүхдүүдэд зориулан шинэ анги нээжээ. “1900-1949” лавлахын “Тасалбар таны утсанд” мессэж тасалбарын банкны мэдээллийг хурдан шуурхай, хүлээн авах зорилгоор санхүүгийн “Coss” програмд операторын ажиллах хэсгийг шинээр үүсгэн програмчилжээ.

Н.Тэнгэс: Зорчигч тээвэрт ашигладаг нөөцийг ачаа тээвэр рүү шилжүүлсэн нь манайд ашигтай

Замын-Үүд өртөөний дарга Н.Тэнгэстэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Бүтээн байгуулалтад УБТЗ чухал хувь нэмэр оруулсныг онцлов

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах юм.

Б.Ганчулуун: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн элсэлтээ зохион байгууллаа

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой Политехник коллежийнзахирал Б.Ганчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

Замын их засвар, бүтээн байгуулалт нэгэн зэрэг урагшилж байна

ЗЗМС-ын хамт олон наймдугаар сарын 31-ний байдлаар 38 км замд их засвар хийгээд байна.

Төв засварын үйлдвэрийн үйлдвэрлэл, борлуулалт өсжээ

Covid-19-ийн хорио цээрийн дэглэмээс шалтгаалан манай улсад гадаадаас импортолдог болон дотоодод үйлдвэрлэдэг металл хийцийн сэлбэг, материалын нийлүүлэлтэд хүндрэл учрах болжээ.

Хилийн өртөөний агентаас явуулын кассир хүртэл

“Төмөр зам гэх их айлтай хувь заяагаа холбоод өдгөө 35 жил болж байна. Манай төмөр зам сайхан шүү. Эгч нь тийм ч болохоор хоёр охиноо “Төмөр замчин болоорой” гэсээр байгаад ажил мэргэжлээ өвлүүлчихлээ” гээд жаргалтай инээх энэ эмэгтэйг Мажигийн Хандмаа гэдэг.

Галт тэрэгний хуваарь өөрчлөгдлөө

Коронавирусийн хорио цээрээс шалтгаалан урд чиглэлд нэг галт тэрэг аялж байсан. Харин хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатар-Замын-Үүдийн 276/275 дугаар галт тэрэг, Улаанбаатар-Сайншанд чиглэлд 286/285 дугаар галт тэрэг болгон салгаж аялуулж байна.

Зүтгүүрчид бэлтгэлээ базааж байна

Улаанбаатар татах хэсэг 2020-2021 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 49 ажил гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Ч.Туяа: Бүлэг дүүргэлтийг 20 хүүхдэд барьж ажиллана

Хүүхдийн секторын дарга Ч.Туяатай 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд ярилцлаа.

Их үйлсийн эзэд төрдөө “үнсүүллээ”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа.

“Ган үзэг-2020” наадамд замчид өнгөллөө

Төмөр замын салбарыг үгийн ур, найргийн онгодоор хөглөдөг “Ган үзэг-2020” яруу найргийн наадмыг өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт амжилттай зохион байгууллаа.