“УБТЗ” ХНН нь чадварлаг хүний нөөцийг сонгох, цаг тухайд нь оновчтой зохион байгуулалтыг хийх, шаардлагатай ажлын байранд байршуулах, ажлын гүйцэтгэлийг үнэлж, үр дүнгээс шалтгаалан цалин урамшуулал олгох бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг. Тус нийгэмлэг нь удирдлагын босоо тогтолцоотой, газар зүйн өвөрмөц байршилтай бөгөөд Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэлх дэлгэмэл уртаараа 1815 км төмөр зам дагасан үндсэн болон нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 58 салбар нэгжид, 16000 орчим ажилтан ажилладаг Монголын томоохон ажил олгогч компаниудын төлөөлөл юм.
Тогтвортой хөгжил ба Хүний капитал!

Ажилтнуудыг жил бүр эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, оношлогоонд өөрийн харъяа эмнэлэгт хамруулах, аливаа өвчнийг эрт илрүүлэх, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг багасгах, ирээдүйд гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Ажилтнууддаа амар тайван ажлаа хийх боломжийг олгох, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор зөвхөн төмөр замчны хүүхдийг авч, сурган хүмүүжүүлдэг цэцэрлэгүүдийг харъяалж, үйл ажиллагааг нь бодлогоор дэмждэг.
Ажилтнуудаа жилдээ 1-2 удаа гэр бүлийн хамт дотооддоо төмөр замаар аялах, хоол унааны хөнгөлөлтүүдийг эдлэх эрхийг олгодог. Баталгаатай ажлын байрны болзол хангаснаар олон хөнгөлөлтийг эдлэх боломжтой болно.
Үйл ажиллагааны онцлогоос хамаарч хамт олноо манлайлан ажилласан, салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан, шинэ санаа, шинэлэг бүтээл хийсэн, чадварлаг ажилтнуудаа Төмөр замын болон төр засгийн одон тэмдэг шагналд тодорхойлох, мөнгөн шагналуудаар шагнан урамжуулж, идэвхжүүлэн ажиллаг.