Даргын мэндчилгээ

blog image

МЭНДЧИЛГЭЭ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын цахим хуудсанд зочилж байгаа Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамт олон бид төмөр замын тээврийн үйлчилгээг харилцагч байгууллага, иргэддээ тасралтгүй, найдвартай, шуурхай хүргэхийн төлөө 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байдаг юм.

УБТЗ-ын хамт олон харилцагч, үйлчлүүлэгчиддээ ойрхон ил тод, шуурхай, хүндрэл, чирэгдэлгүй үйлчлэхийг зорьж хичээн ажиллаж байна. Ингэхийн тулд ажил, үйлчилгээ болон тэдгээртэй холбоотой төрөл бүрийн мэдээллийг харилцагч, үйлчлүүлэгч, иргэд олон нийтэд байнга хүргэж ажиллахыг чухалчилж байдаг юм. Бидний энэхүү зорилгод УБТЗ-ын цахим хуудас чиглэж байдаг. Та манай байгууллагын цахим хуудаснаас өөрт хэрэгтэй төрөл бүрийн мэдээлэл, тухайлбал ачаа тээврийн үйлчилгээний танилцуулга, үнэ тариф, түүнтэй холбоотой хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, заавар болон зорчигч тээврийн үйлчилгээний үнэ, галт тэрэгний хуваарь, тендер зэрэг мэдээллийг олж мэдэх болно. Мөн УБТЗ-ын талаарх цаг үеийн үйл явдлын мэдээлэлтэй ч танилцах болно.

УБТЗ-ын цахим хуудас нь харилцагч байгууллага, үйлчлүүлэгч, иргэд олон нийттэй харилцах бидний харилцаа холбоог улам ойртуулж, үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг улам сайжруулахад тус болно гэж найдаж байна.

Та манай байгууллагын цахим хуудсанд тавтай саатан морилж, өөрт хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэгт итгэж байна.

 

УБТЗ-ЫН ДАРГА Д.ЖИГЖИДНЯМАА