Ачаа тээврийн үйлчилгээний зөвлөгөө

blog image
Нийтэлсэн: 2020-06-26

Гадаад ачаа тээврийн даатгал

Даатгуулагчийн экспортлож/импортлож буй бүх төрлийн ачаа барааг даатгана. 

Даатгалын эрсдэл:

Олон улсын худалдааны байгууллагын гаргасан A,B,C нөхцөлд тусгагдсан эрсдлүүд байх ба нөхцөлүүдээс сонгон даатгуулна.

                                                                           А, В, С НӨХЦӨЛ

Эрсдэл эсвэл хохирлын шалтгаан

A

B

C

Гал, дэлбэрэлт

+

+

+

Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах

+

+

+

Газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах

+

+

+

Хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад обьекттэй мөргөлдөх, шүргэлцэх (ус хамаарахгүй)

+

+

+

Осол болсон боомт дээр ачааг буулгах

+

+

+

Ерөнхий дундаж*(General Average)

+

+

+

Ачааг хаях*  (Jettison)

+

+

 

Тавцан дээрх ачаа давлагаанд цохиулах

+

+

 

Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх

+

+

 

Ачааг ачих буулгах үед хөлөг онгоцны гадна учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна)

+

+

 

Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан

+

 

 

Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл*, хулгай(чингэлэгээр нь бүхэлд нь хулгайд алдах)

+

 

 

 

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд, нэмэлт мэдээлэл: 

Ачаа барааны өмчлөгч, эзэмшигчийн нэр.

Даатгуулагчийн нэр, регистрийн дугаар.

Даатгуулагчийн хаяг, байршил, утасны дугаар.

Ачааны тээвэрлэгдэх хугацаа.

Тээвэр зуучийн компанийн нэр, хаяг, утас

Тээвэрлэлт бүрд ачаа барааны дагалдах дараах баримтуудыг шаардана. Үүнд:

Барааны нэхэмжлэх ( commercial invoice)

Тээврийн падаан (bill of lading)

Барааны гарал үүслийн бичиг (certificate of origin)

Баглаа боодлын бичиг (packing list)

Сэтгэгдэл үлдээх