Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-04-15

Засвар 58 хувьтай үргэлжилж байна

Вагон ашиглалтын депо ачааны вагоны паркаа зуны тээвэрлэлтэд бэлтгэх үзлэг засварыг гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 30-ны хооронд үргэлжлүүлэхээр төлөвлөж, ажлаа эхлээд байна. Энэ хугацаанд УБТЗ-ын эзэмшлийн болон хувийн хэвшлийн, түрээслэгч, эзэмшигч компаниудын нийт 3584 вагонд эрүүлжүүлэх засвар хийх юм. Үүнээс УБТЗ-ын эзэмшлийн 1566, ЗЗМС-ын 99, аж ахуйн нэгжийн 25,“КФС транс”-ийн 393, “Транс контейнер”-ийн 100 вагоныг үзлэг, засварт оруулна. Мөн “МТЗ” ТӨХК-ийн 139, “ТЗЗТИ” ХХК 267, “Хөтөл цемент шохой” ХХК 110, “Мон цемент билдинг материалис” ХХК 60, “МАК” ХХК 60, “Туулын гүүр далай” ХХК 4, “Дулаан винг” ХХК 34, “Их уул менежмент” ХХК 50, “Тонж логистик” ХХК 160, “ЖИ-АР капитал логистик” ХХК 75, “Мосгор транс” ХХК 200, “Талын хишиг майнинг” ХХК 265 вагонд, нийт төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 1424 вагонд үзлэг, засвар хийх гэнэ. Ингэхдээ бүх төрлийн вагоны тоормосын хөшүүргийн тохиргоо, зангилаа эд анги, тэвшний бүрэн бүтэн байдал, тосолгоо үйлчилгээ хийхээс гадна сэргээн засварлаж, зуны тээвэрлэлтэд бэлтгэх юм. Өнөөдрийн байдлаар, УБТЗ-ын эзэмшлийн 1566 вагоноос 1148, түрээсийн 488-аас 146, хувийн хэвшлийн 1406-аас 658 вагон буюу нийт 3584 вагоноос 2059 вагонд эрүүлжүүлэх засварын ажил хийж, 58 хувьтай үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх