Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-04-15

Ачаа буулгалтын төлөвлөгөөг 275 хувиар биелүүллээ

Сүхбаатар өртөө хэсэглэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр улиралд ачилтын төлөвлөгөөг 18106 вагон, 1270041 тонн буюу төлөвлөгөөг 102.2, ачаа буулгалтын төлөвлөгөөг 913 вагон буюу 275 хувиар тус тус биелүүлжээ. Мөн орон нутгийн вагоны сул зогсолтыг дунджаар 15.7 в/цагт барьж ажиллан, төлөвлөсөн хугацаанаас 3 в/цагийг хэмнэсэн байна. Тус өртөөний тээш тээвэрлэлтийн ачилт, буулгалтын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 6108 байр буюу 192 хувиар өсжээ. Сүхбаатар өртөө нь халдвар хамгааллын дэглэмийг чанд сахьж, ажилтнуудыг цаг тухай бүрд нь халдвар хамгааллын хэрэгслээр ханган, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх