Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-06-02

Үзлэгийн үеэр төмөр замчдыг шагналаа

Замын даргын үзлэгийн комисс урд хэсэглэлийн хамт олноо хошуучилсан төмөр замчдад төрийн болон төмөр замын шагналаар шагнаж, урамшуулсан юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор Сайншанд татах хэсгийн ерөнхий нягтлан бодогч Ч.Оюунпүрэв, машинч Ц.Энхболд, сумчин Б.Баяннуур нарыг шагнасныг Замын I орлогч дарга И.В.Милостных гардуулж өглөө. Мөн Замын даргын тушаалаар “Төмөр замчны алдар” тэмдгээр “Ботгохон” цэцэрлэгийн эрхлэгч Л.Жаргалсайхан, Оорцог-Энгэр зөрлөгийн дарга Д.Оюун, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Замын IV ангийн XII хэсгийн замчин Б.Даваажав, Замын III ангийн VI хэсгийн замчин Т.Азомат, Айраг өртөөний тооцооны оператор-тасалбарын нярав П.Урантогос, Багануур хэсгийн шугамын инженер Г.Цэрэн-Очир, Замын II ангийн XII хэсгийн бригадын дарга А.Отгонбаатар, Булагтай зөрлөгийн дарга Л.Лхагвасүрэн, Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Д.Цэндмаа нарыг шагнав. “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Замын-Үүд ТҮГ-ын шурган үзэгч О.Эрхэмбаатар, Сайншанд татах хэсгийн Замын-Үүд эргэх депогийн электроник инженер Э.Ганхүрэл, Сайншанд татах хэсгийн машинч О.Алдар, туслах машинч Н.Тэлмүүн, Замын II ангийн XIII хэсгийн замчин Т.Лхагвасүрэн, замчин Г.Оюунгэрэл нарын энгэрийг мялаалаа. Түүнчлэн, мөнгөн шагналаар арав орчим хүнийг шагнаж урамшуулсан юм.

Сэтгэгдэл үлдээх