Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-05-19

Чойр өртөө эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгчээр шалгарав

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж буй “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2020” болзолт уралдааны шилдгүүд тодорлоо. Шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудын шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Зулпхар, ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, хэлтсийн дарга П.Энхтайван нар гардуулав. Энэ жилийн болзолт уралдааныг шинэчилсэн журмын дагуу барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, төрийн болон үйлчилгээний гэсэн салбараар нь ангилж, дараахь 14 аж ахуйн нэгж байгууллагыг “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-аар тодруулсан юм. Зам, тээврийн салбараас УБТЗ-ын Чойр өртөө шилдгээр шалгарлаа.

Сэтгэгдэл үлдээх