Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-12-21

Төв эмнэлгийн “Улаан бүс”-ийг хаалаа

Сүүлийн өдрүүдэд улсын хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдол буурч байгаа билээ. Үүний адил Замын хэмжээнд ч халдварын тохиолдол эрс буурч хоногт 1-4 тохиолдол бүртгэгдэн, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо эрс цөөрсөн сайн мэдээ байна. Тиймээс Төв эмнэлгийн “Улаан бүс” буюу тусгаарлан эмчлэх тасаг энэ сарын 17-нд сүүлчийн өвчтөнөө эмчлэн эмнэлгээс гаргаснаар хаагдлаа.
Тус эмнэлэг нь ЭМЯ-наас тусгай зөвшөөрөл авснаар энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд тусгаарлан эмчлэх тасаг нээж энэ сарын 17-ныг хүртэл нийт 1450 хүнийг эмчилсэн байна. Дээрх хугацаанд тус эмнэлгийн 114 эмч, эмнэлгийн ажилтан 2-3 удаа “улаан бүс-д орж ажиллажээ.
Цаашид халдварын батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д эмчлүүлэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх