Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-05-12

Тусгай галт тэргээр явж, төмөр замчдаа вакцинжуулж байна

Цар тахлын үед төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн байдлыг хангахын тулд Замын захиргааны зүгээс төмөр замчдаа урьдчилан сэргийлэх, вакцинжуулах ажлыг эртнээс төлөвлөсөн. Үүний хүрээнд төвийн хэсгийн болон шугам замд ажиллаж буй төмөр замчдыг вакцинд хамруулахаар эрчимтэй ажиллаж байна.  Өнгөрсөн 5-нд хойд замд, 7-нд урд замд гарсан дархлаажуулалтын хоёр галт тэрэг шугам зам дагуух 10 тулгуур өртөө, 70 шахам зөрлөгийн төмөр замчдыг вакцинд хамруулна. Галт тэрэг нь есөн вагон бүхий эмч, сувилагч, эрүүл ахуйн хяналтын байцаагч, цагдаа гээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Уг явуулын баг нь өчигдрийн байдлаар УБТЗ-ын 14348 төмөр замчин буюу нийт төмөр замчдын 88.5 хувийг вакцинжуулалтад хамруулаад байна. Дашрамд дурдахад, манай улсад цар тахлын тохиолдол илэрч, халдвар тархсан цагаас экспорт, импорт, орон нутгийн ачаа тээвэр үндсэндээ төмөр замаар тээвэрлэгдэх болсон. Иймээс төмөр замчид улс орон, ард иргэдийн нэн хэрэгцээт ачаа барааг тасалдалгүй шуурхай тээвэрлэхийн тулд цар тахлын аюулыг сөрөн 24 цагаар ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх