Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-22

Үе угсрах ажил 65 хувьтай байна

Зам засварын машинт станцын Салхит дахь үе угсрах бааз нь замын их засвар, зам  эрчимжилтийн үед буюу энэ онд гол замд нийт 80 км замын их засвар, Замын ангиудын 5.3 км зам сунгалтад шаардагдах үе угсралтыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөгийн байдлаар, Р-65 зам төмөртэй АРС бэхэлгээтэй төмөр бетон дэртэй 2037 үе буюу 50.925 пог.м, пандрол бэхэлгээтэй 544 үе буюу 13.600 пог.м үе угсарч Толгойт-Улаанбаатар-Амгалан, Наран-Элгэн-Оорцог-Энгэр хоорондын замын 52.047 пог.м зам эрчимжилтийн ажлын үеийг угсарснаар 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Замын I ангийн 12 дугаар хэсэгт сайжруулсан үеэр 1350 пог.м газар зам сунгалтын ажлыг гүйцэтгэж, Р-50 модон дэртэй 707 үе задалж, Р-50 хуучин модон дэртэй 212 үеийг сайжруулж хадав. АРС төмөр бетон дэр 418 вагон, пандрол дэр 126 вагон төмөр бетон дэрийг буулгалаа. Мөн шинэ, хуучин үе ачилт, буулгалтын ажлыг галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх