Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-09-15

Зүтгүүрийн паркийг өвөлжилтөд бэлтгэж эхэллээ

УБТЗ-ын даргын энэ оны наймдугаар сарын 24-ний өдрийн А-711 дугаар тоот тушаалын дагуу нийт 125 илчит тэргийг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэх комиссын үзлэг есдүгээр сарын 06-ны өдрөөс эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 05-ны дотор хийж дуусгахаар ажиллаж байгаа.  Есдүгээр сарын 10-ны өнөөдрийн байдлаар зургаан хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд, Дархан татах хэсэг 30 илчит тэрэг бэлтгэхээс дөрөв, Улаанбаатар татах хэсэг 52 илчит тэрэг бэлтгэхээс гуравн, Сайншанд татах хэсэг 40 илчит тэрэг бэлтгэхээс нэг, Баянтүмэн тасаг гурван илчит тэрэг бэлтгэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх