Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-05-05

О.Батцэрэн: Цар тахалтай холбоотойгоор зуны хувцасны нийлүүлэлтэд зарим хүндрэл гарсан

-2021 онд Замын хэмжээнд 11093 хос хувцас хангахаас өнөөдрийн байдлаар 8890 хувцсыг олгоод байна. Үлдэгдлийг тавдугаар сарын 10-ны дотор өгнө. Мөн 8876 гутал хангахаас өнөөдрийн байдлаар 4565 гутал олгосон. 
-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ажлын хувцас нийлүүлэлт саатсан тохиолдол гарав уу?
-Цар тахлаас шалтгаалсан хүндрэлүүд гарч байна. Тухайлбал, ажлын хувцас оёх тендерт шалгарч, гэрээ байгуулсан үйлдвэрт ковид-19 тархсан, УОК, НОК-оос аж ахуйн нэгжүүдэд ажиллах ажилтнуудын тоонд хязгаарлалт тавьсан, мөн хоёр удаагийн хөл хорио зэргээс хувцас оёж нийлүүлэх хугацаа хойшилсон зэрэг хүндрэл гарсан. Мөн ажлын гутал худалдан авах тендерийг гурван багцад хуваан явуулсан. Багц №2 
/үдээсгүй угладаг гутал/-д оролцогч Сангийн яаманд гомдол гаргасан. Энэ хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул хоёр дахь удаагаа дахин сонгон шалгаруулалт зарласан тавдугаар сарын 10-нд тендер нээнэ.
-Хувцас нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтыг ямар журмаар явуулсан бэ?
-Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системээр нээлттэй тендер шалгаруулалт явуулсан.
-Энэ жилийн хувцасны норм стандартад өөрчлөлт гарсан уу?
-2016 онд батлагдсан ажлын хувцасны стандартад 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн А-297 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон. Гэхдээ энэ удаа тарааж буй хувцаснуудыг хуучин стандартаар оёсон. Учир нь, энэ тушаал гарахаас өмнө хуучин стандартаар тендер зарлах гэрээ байгуулсан. Мөн Хангамжийн албаны оёдлын цех хуучин стандартын дагуу хувцсаа оёж байсан. Харин одоо оёж буй хувцаснууд шинэ стандартын дагуу байгаа.

Сэтгэгдэл үлдээх