Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-12

Өртөөдийн ажлын үзүүлэлт сайн байна

Улс орны хэмжээнд цар тахлын хорио цээрийн хатуу дэглэм мөрдөгдөж буй энэ үед төмөр замчид хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн шаргуу хөдөлмөрлөж байна. 2021 он гарснаас хойшхи хугацаанд УБТЗ-ын хилийн болон тулгуур өртөөдийн ажлын үзүүлэлт, ачаа тээврийн хэмжээ хэр байгааг энэ удаагийн дугаартаа тодрууллаа.

Сүхбаатар
Б.Мөнхтулга даргатай тус  өртөөний хамт олон оны эхний дөрвөн сарын байдлаар 543 вагон буюу 29576 тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 99 хувиар, 958 вагон буулгаж төлөвлөгөөг 258 хувиар тус тус биелүүлэв. Нийт ачсан ачааны хэмжээг жингээр нь харуулбал, эхний дөрвөн сард үр тариа 1280 тонн, гурил 9295 тонн, хивэг 4116 тонн, экспортын нүүрс 6491 тонныг тус тус ачсан байна.

Дархан 
А.Борбанди даргатай Дархан өртөөний хамт олон 2021 оны эхний улиралд 4901 вагон буюу 323340 тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 110, 57825 вагон явуулж, төлөвлөгөөг 122, 4531 вагон буулгаж, төлөвлөгөөг 146.8 хувиар тус тус биелүүлэв. 
Нийт ачааны хэмжээнээс ангилан үзвэл 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар төмрийн хүдэр 68, гурил 15, элс долоо, хивэг дөрөв, нүүрс хоёр, чингэлэг нэг, хивэг хоёр хувийг эзэлж байна. Мөн Дархан өртөөний хамт олон цахим сургалтыг хэсэглэлийн хэмжээнд өргөн цар хүрээгээр амжилттай зохион байгуулж энэ хичээлийн жилийг дуусгаж байна. ХАБЭА-н сарын аяны хүрээнд Тээвэр зохион байгуулалтын албаны харъяа өртөөд, Ачих, буулгах хэсгийн дунд зохион байгуулсан мэдлэг сорих тэмцээнд /цахим/ амжилттай оролцож гутгаар байрт шалгарчээ.

Эрдэнэт
Эрдэнэт өртөөний Ш.Эрдэнэчимэг даргатай хамт олон 2021 оны эхний улиралд Эрдэнэт өртөөнд 3619 вагон буюу 232303.94 тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 115.9, 6326 вагон явуулж, төлөвлөгөөг 126.3, 6045 вагон буулгаж, төлөвлөгөөг 121.5 хувиар тус тус биелүүлэв. Нийт ачааны хэмжээнээс жин дарсныг нь авч үзвэл оны эхний дөрвөн сарын байдлаар 207413 тонн цэсийн баяжмал, 4501.05 тонн улаан буудай, 2552.89 тонн молибден, 3768 тонн гурил, 7064 тонн нүүрс, 1102 тонн ган бөмбөлөг зэрэг ачаа  тээвэрлэсэн байна.

Чойр
Чойр өртөөний Б.Төгсбаяр даргатай хамт олон 2021 оны эхний улиралд Чойр өрөөнд 28557 вагон буюу 1907926 тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 113.75 хувь, 226571 вагон явуулж, төлөвлөгөөг 121.32 хувь, 1080 вагон буулгаж, төлөвлөгөөг 100.75 хувиар тус тус биелүүлэв. Нийт ачааны хэмжээнээс жин дарсныг авч үзвэл оны эхний дөрвөн сарын байдлаар 22593 вагон 1505.996.11 тонн нүүрс, 424 вагон, 27570 тонн мөнгөний хүдэр, 8231 вагон 549937.407 тонн төмрийн хүдэр  зэргийг тээвэрлэсэн байна.   

Сайншанд
Сайншанд өртөөний С.Бямбасайхан даргатай хамт олон оны эхний дөрвөн сараар 384064 тонн ачаа буюу 6341 вагон ачиж төлөвлөгөөг 122.9 хувиар биелүүлжээ. Мөн буулгалтын төлөвлөгөөг 115.1, явуулалтын төлөвөлгөөг 126.6, АНАВ сул зогсолтын төлөвлөгөөг 191.7,  ОНВ сул зогсолтын төлөвлөгөөг 141.1 хувиар тус тус биелүүлэн ажилласан байна. Түүнээс гадна зурмагийн тасалдал болон гологдол зөрчил огт гаргаагүй амжилттайгаар ажилласан байна.

Замын-Үүд
Замын-Үүд өртөөний Н.Тэнгэс даргатай хамт олон 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар Замын-Үүд өртөө 448 вагон буюу 26625 тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 103, 134400 вагон явуулж, төлөвлөгөөг 125, 448 вагон буулгаж, төлөвлөгөөг 98 хувиар тус тус биелүүлэв. Замын-үүд өртөө хэсэглэл 2004 оноос эхэлж 2021 он хүртэл БНХАУ-ын Эрээн өртөө Замын-Үүд хоёр улс хоорондын галт тэрэг солилцоог ХАБ бүрэн хангаж улам бүр нэмэгдүүлэн ажиллаж байна. 2021 оны хоёрдугаар сарын 7-нд анх удаа 16 галт тэрэг хоногтоо солилцсон дээд амжилтыг гаргасан байна.

Сэтгэгдэл үлдээх