Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-06-24

Техникийн хурд 109.3 хувийн биелэлттэй байна

Улаанбаатар татах хэсэг: Тус татах хэсэг оны эхний таван сард ашиглалтаар 5217.29 сая тонн/км-ийн гүйцэтгэлтэй байна. Зүтгүүрийн ерөнхий гүйлтийг 2277.22 мянган км төлөвлөснөөс гүйцэтгэлээр 2228.28 мянган км буюу 48.94 мянган км-ээр, урд онтой харьцуулахад 298.31 мянган км-ээр буурсан нь суудлын хөдөлгөөн зогссонтой холбоотой. Ашиглалтын паркийн хувьд 20.96 илчит тэрэг байгаа нь төлөвлөгөөтэй харьцуулахад 96.7 хувийн биелэлттэй байгаа юм. 
Төлөвлөгөөт засварт 182 илчит тэрэг төлөвлөснөөс 183 илчит тэрэг орж, 100.5 хувийн биелэлттэй ажиллав. Зуны тээвэрт бэлтгэх хаврын комиссын үзлэгийг Улаанбаатар татах хэсгийн даргын дөрөвдүгээр сарын 5-наас зургадугаар сарын 5-ны хооронд 52 илчит тэрэг буюу 82 секцийг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусгажээ. Орон тооны хувьд Улаанбаатар татах хэсэг нь засвараар 564, ашиглалтаар 586 ажилтан байгаагийн 451 нь зүтгүүрийн бригадад ажилладаг. Үйлдвэрийн бус аж ахуйгаар 53, туслах үйлдвэрлэлээр 51 гээд нийт 1254 ажилтантайгаар тээвэрлэлтийн ажил гүйцэтгэлээ. 
Улс орон даяр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласантай холбоотойгоор зүтгүүрийн бригадыг “Ган зам” зочид буудал, Тээврийн дээд сургууль, МСҮТ-ийн дотуур байр, депогийн сувилалд тусгаарлан ажиллуулсан билээ. 
Дээрх хугацаанд Улаанбаатар татах хэсгийн хамт олон техникийн хурд ачааны хөдөлгөөнөөр 45.52 км/цаг төлөвлөснөөс 48.16 км/цаг буюу 105.8 хувийн биелэлттэй, 
Техникийн хурд аж ахуйн хөдөлгөөнөөр 49.37 км/цаг төлөвлөснөөс 53.28 км/цаг буюу 107.9, урд онтой харьцуулахад 109.3 хувийн биелэлттэй ажилласан байна.

Зуны тээвэрт 41 илчит тэрэг бэлтгэжээ  
Сайншанд татах хэсэг: Тус хэсэг нь гол замын 2ТЭ116УМ серийн 20 илчит тэрэг, 2М62ММ серийн хоёр илчит тэрэг, сэлгээ зөөврийн ТЭМ2, ТЭМ18, ТЭМ18ДМ, М62УММ серийн 14, түрээсийн СКД4Б серийн дөрвөн илчит тэргэнд төлөвлөгөөт засварын ажил гүйцэтгэдэг. Энэ оны эхний таван сард төлөвлөгөөгөөр ТР-2 засварт 2.5, ТР-1 засварт 23.0, ТО-3 засварт 101.5 илчит тэрэг гээд нийт 127 илчит тэрэг засварлахаас ТР-2 засвараар 2.5, ТР-1 засвараар 34.0, ТО-3 засвараар 107.5 илчит тэрэг буюу нийт 144 илчит тэрэг засварлаж, төлөвлөгөөг 113.4 хувьтай биелүүлжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, нэг илчит тэргээр илүү засварлав. Харин илчит тэргийг зуны тээвэрт бэлтгэх хаврын комиссын үзлэгт 40 илчит тэрэг засварлахаас 41 илчит тэрэг засварлаж 102.5 хувийн биелэлттэй ажилласан байна. 
Өнөөдрийн байдлаар, 454 машинч, туслах машинчаар нийт нийлмэл савтай 5873.365 сая тонн/км ачаа тээвэрлэж, төлөвлөгөөг 100.06 хувиар биелүүлсэн. Энэхүү төлөвлөгөөг биелүүлэхэд доорх ажлыг хийж гүйцэтгэжээ. 
• Техникийн хурд 48.88 км/цаг буюу 101.2,
• Хэсгийн хурд 34.4 км/цаг буюу 100.3,
• Зүтгүүрийн ерөнхий гүйлтийг 2426.484 мянган км, төлөвлөгөөг 100.75 хувиар тус тус биелүүлсэн. 

Оны эхний таван сард 110 илчит тэрэг засварлав
Дархан татах хэсэг оны эхний таван сарын байдлаар 2 281.75 сая бохир тонн/км-ийн ажил гүйцэтгэж, төлөвлөгөөт зорилтыг 101 хувь биелүүлэв. Энэ нь, өнгөрсөн мөн үеэс 101.5 хувиар биелж, 33.97 сая тонн/км-ээр ачаа тээвэр өссөн гэжээ. 
Зүтгүүрийн засварын төлөвлөгөөг эхний таван сард 110 илчит тэргээр буюу 107.8 хувиар, өнгөрсөн онтой харьцуулахад 100 хувиар тус тус биелүүлэн ажиллав. Зүтгүүрийн чанарын үзүүлэлтүүд болох техникийн хурд 55.81 км/цагт хүрч төлөвлөгөөг 101.5, хоногийн дундаж бүтээмжийг төлөвлөгөөтэй харьцуулахад 99.3, хоногийн дундаж гүйлтийг төлөвлөгөөтэй харьцуулахад 99.1, галт тэрэгний дундаж жинг 98.3 хувиар тус тус биелүүллээ.Зүтгүүрийн бригадын нэг ажилтны хөдөлмөрийн бүтээмж эхний таван сарын байдлаар гүйцэтгэлээр 1.75 сая/тонн км байгаа нь төлөвлөгөөтэй харьцуулахад 100.1, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 95.1 хувиар биелэв. Энэ нь, зүтгүүрийн бригадыг ажлын хэмжээтэй уялдуулан барьж ажилласантай холбоотойгоор хөдөлмөрийн бүтээмж өсөж, буурахад нөлөөлжээ. 2021 онд зүтгүүрийн бригадыг зөөврийн хөдөлгөөнд ажиллуулахдаа ковидын халдвараас сэргийлэн зочид буудалд тусгаарлах, гэрийн хорионд байлгах зэрэг хөдөлмөр зохион байгуулалтаас шалтгаалан 17 бригад буюу 34 машинч Сүхбаатар-Наушки-Сүхбаатар чиглэлд ажилласан нь өнгөрсөн оноос хөдөлмөрийн бүтээмж буурахад нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл үлдээх