Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-08

Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжтай боллоо

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 23 дугаар тогтоолоор 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Ж.Раднаабазарын гудамжаас тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хойд талаар баруун тийш П.Жасрайн гудамж хүртэлх гудамжийг Н.Цэрэнноровын нэрэмжит болгосныг манай сонин өмнө нь мэдээлсэн. Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын 72 жилийн ойн өдөр буюу энэ сарын 06-нд Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжинд дурсгалын самбар байрлуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Х.Амгалан, Замын даргын ажлын албаны дарга П.Бат-Эрдэнэ, Н.Цэрэнноров агсны гэргий Б.Мөнхцэцэг болон үр хүүхэд, төрөл садны төлөөлөл, ахмад төмөр замчид оролцлоо.
Нэрэмжит гудамжны нэр, дурсгалын самбарыг УБТЗ-ын Түүхийн музейн гадна хананд хүндэтгэлтэйгээр залж, уг гудамжийг цаашид УБТЗ-ын хамт олон БГД-тэй хамтран үлгэр жишээ тохижуулахаар төлөвлөж буйгаа Замын орлогч дарга Х.Амгалан энэ үеэр онцоллоо. Мөн Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 23 дугаар тогтоолыг УБТЗ-ын Түүхийн музейд байрлах Н.Цэрэнноров агсны дурсгалын хэсэгт байршуулсан юм.

Сэтгэгдэл үлдээх