Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-15

Шинэхэн гавьяатууд болон “Сүхбаатарын одон”-т төмөр замчдад хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяатуудын төмөр замын холбоо энэ онд “Гавьяат...” хэмээх эрхэм алдар болон “Сүхбаатарын одон” хүртсэн төмөр замчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийлэв. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор “Сүхбаатарын одон” хүртсэн Замын I орлогч дарга И.В.Милостных, Замын суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош, Монгол Улсын Гавьяат тээвэрчин /МУГТ/ цол хүртсэн Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал, Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд, Зам засварын машинт станцын дарга Д.Батбаатар, Улаанбаатар татах хэсгийн сургалтын инженер Х.Сүрэнжав, ахмад төмөр замчин Г.Ишжамц, С.Ишиг, Худалдааны гавьяат ажилтан Л.Банзрагч нарыг хүлээн авч уулзжээ. Тэдэнд тус холбооны Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ Р.Раш, гүйцэтгэх захирал, МУГТ Ю.Идэрчулуун, дэд тэргүүн, МУГТ Л.Мөнхбаяр нар мөнгөн аяга болон гавьяатын “Хүндэт үнэмлэх”, тус холбооны албан ёсны гишүүний үнэмлэхийг гардуулсан байна.

Сэтгэгдэл үлдээх