Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-05-19

Төмөр замчдын 98 хувь дархлаажуулалтад хамрагдлаа

Төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн байдлыг хангахын тулд Замын захиргаанаас төмөр замчдыг вакцинжуулалтад хамруулах ажлыг УОК, ЭМЯ-тай хамтран эрчимтэй зохион байгуулж байгаа юм. Энэ  ажлын хүрээнд төвийн хэсэглэлийн төмөр замчдаас гадна шугам зам дагуух өртөө, зөрлөг, зангилаадын төмөр замчдыг дархлаажуулах тусгай галт тэрэгтэй явуулын баг хойд, урд чиглэлд ажиллаж, үүргээ амжилттай биелүүлээд ирсэн билээ. Энэ сарын 15-ны байдлаар, УБТЗ-ын 15889 ажилтан буюу нийт төмөр замчдын 98 хувь нь вакцинжуулалтын нэгдүгээр тунд бүрэн хамрагдаад байна. Харин одоогийн байдлаар 2108 ажилтан хоёрдугаар тундаа хамрагдсан судалгаа гарчээ. Мөн ковид-19 вирусээр өвчлөөд эдгэрсэн иргэдийг 21 хоногийн дараа дархлаажуулалтад хамруулах ЭМ-ийн сайдын тушаал гарсантай холбогдуулан вакцин хийлгэх хугацаа нь болоогүй 106 хүн хүлээгдэж байгаа аж. Үлдсэн цөөн хүн нь вакцины эсрэг заалттай буюу хамрагдах боломжгүй байгаа юм байна. 

Сэтгэгдэл үлдээх