Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-06-15

Төмөр замчид төрийн одон, медалиар шагнууллаа

Тулгар төрийн 2230, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан төмөр замчдыг төрийн одон, медалиар шагналаа. Тодруулбал, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Эрчим хүч, ус хангамжийн I ангийн дарга Ө.Ууганжаргал, Замын II ангийн Зам оношилгоо, хяналт шинжилгээний төвийн хяналтын инженер Б.Зоригтсайхан нарыг, “Алтан гадас” одонгоор Замын II ангийн нягтлан бодогч А.Уранням, Төв эмнэлгийн гэмтлийн их эмч Г.Ганзориг нарыг шагналаа. “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Зорчигчийн вагон депогийн хүний нөөцийн менежер Б.Энхсэлэнгэ болон Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад идэвх зүтгэлтэй оролцсон Зам засварын машинт станцын цехийн мастер Я.Батчулуун, Б.Төрболд, машинч Л.Батболд, чиг татагч, чигжигч машины инженер Ц.Алтаншагай, Г.Бадамсэрээжид, М.Баттөмөр, инженер механикч Б.Бидэръяа, замчин оосорлогч Л.Баярсайхан, Б.Энхтулга, үе зөөх галт тэрэгний мастер Р.Батзориг нарыг шагнасныг УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд гардуулж, баяр хүргэлээ. Мөн  Замын II ангийн ҮЭ-ийн хорооны дарга П.Жаргалсайханыг “Хүндэт төмөр замчин” цол, тэмдгээр шагнасан байна.

Сэтгэгдэл үлдээх