Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-11-30

Менежментийн нэгдсэн тогтолцооны чиглэлээр үе шаттай ажил зохион байгуулж байна

Замын даргын 2020 оны зургадугаар дугаар сарын 23-ны өдрийн А-473 тоот тушаалаар батлагдсан УБТЗ ХНН-ийн ажил үйлчилгээнд олон улсын стандартууд нэвтрүүлэх ажлыг идэвхжүүлэх, чанар бүтээмжийн системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд бүтцийн нэгжүүдийн менежментийн нэгдсэн тогтолцооны тухай ойлголтыг бататгах, энэ талаар хийж байгаа ажлын талаарх мэдээллийг солилцож, зөвлөн туслах зорилгоор 68 бүтцийн нэгжид, 766 ажилтанд 15 удаагийн 36 цагийн сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг менежментийн зөвлөх доктор О.Намжил, Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар, бусад мэргэжилтнүүдийн хамт удирдан зохион байгуулж бүтцийн нэгжүүдийн менежментийн тогтолцооны чиглэлээр хийж гүйцэтгэж буй ажлын тайлан, тулгарч буй бэрхшээл, асуудлын талаар сонсож, санал солилцов. 
Сургалтаар бүтцийн нэгжүүд нь ажлын тайлан, төлөвлөгөөгөө танилцуулахын сацуу бодит байдалд хэрэгжүүлж буй үр дүнгийн зургуудаас хуваалцаж байсан олон улсын стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх ажилд Улаанбаатар төмөр зам үр дүнтэй ажиллаж буйг илтгэж байна. Ажилтнуудаас сургалтын өмнөх болон дараах сорилыг авч мэдлэгийн ахицыг дүгнэхэд сургалтын өмнө менежментийн нэгдсэн тогтолцооны ойлголт 51.2 хувь байсан бол сургалтын дараа 70.21 хувь болж нийт мэдлэгийн ахиц нь 19 хувиар өссөн үзүүлэлттэй байв.
2021 оны 12 дугаар сарын 02-нд “Менежментийн нэгдсэн тогтолцооны өргөтгөсөн IX уулзалт, хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулах бөгөөд тус уулзалтаар энэ оны долдугаар сарын 08-ны “Менежментийн нэгдсэн тогтолцооны өргөтгөсөн VII уулзалт, хэлэлцүүлэг” болон дээрх УПР НР 238Б цахилгаанаар зохион байгуулсан сургалтуудын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг дүгнэх юм.
Техникийн бодлого, стандартчиллын албаны Эрсдэлийн удирдлага, стандартчиллын хэлтэсээс

Сэтгэгдэл үлдээх