Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-05-05

Зүтгүүрийг зуны тээвэрт бэлтгэх үзлэг, засвар 53 хувьтай байна

УБТЗ-ын даргын гуравдугаар сарын 18-ны өдрийн А-283 дугаар тоот тушаалын дагуу зүтгүүрийн паркыг зуны тээвэрлэлтэд бэлтгэх хаврын комиссийн үзлэг эхэлсэнтэй холбогдуулан бид өмнөх дугаартай хэд хэдэн удаа мэдээлэл бэлтгэж уншигч та бүхэндээ хүргэж байсан билээ. Энэ удаад үзлэг, засварын явц ямархуу хэмжээнд явааг Татах хэсэг нэг бүрээр тодруулав. УБТЗ дөрөвдүгээр сарын 5-аас зургадугаар сарын 5-ны хооронд нийт 125 илчит тэргийг зуны тээвэрт бэлтгэнэ. Дөрөвдүгээр сарын 29-ны байдлаар энэ үзүүлэлт 53 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.  Тухайлбал, Дархан татах хэсэг 29 илчит тэрэг бэлтгэхээс 17, Улаанбаатар татах хэсэг 52 илчит тэрэг бэлтгэхээс 27.5, Сайншанд татах хэсэг 40 илчит тэрэг бэлтгэхээс 21.5, Баянтүмэн тасаг дөрвөн илчит тэрэг бэлтгэхээс нэг илчит тэрэг тус тус бэлтгэжээ.

Сэтгэгдэл үлдээх