Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-22

УБТЗ ХНН, МТЗ ТӨХК-ийн удирдлагууд уулзлаа

Энэ сарын 15-ны Лхагва гарагт УБТЗ ХНН, “МТЗ” ТӨХК-ийн удирдлагууд ажил хэргийн уулзалт хийлээ. Уг уулзалтад УБТЗ-аас нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч Ч.Цогтбаяр, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Х.Амгалан тэргүүтэй зарим албадын удирдлага, “МТЗ” ТӨХК-аас гүйцэтгэх захирал О.Батнасан, дэд захирал Н.Анхтуяа, Ерөнхий инженер Д.Нямлхагва нарын албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд, УБТЗ-ын өнөөгийн байдал, тээврийн талаар Нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных товч танилцууллаа. Мөн Зүүнбаян-Тавантолгой төмөр замын төслийн удирдагч З.Отгонтөр бүтээн байгуулалтын явцад тулгамдсан зарим асуудлыг танилцуулж, яаралтай шийдвэрлэж өгөхийг “МТЗ” ТӨХК-ийн удирдлагуудаас хүсэв.  Харин “МТЗ” ТӨХК-ийн зүгээс Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг УБТЗ-ын гол замтай холбох, мөн ирэх сараас шинэ төмөр замаар туршилтын тээвэр хийхээр төлөвлөгөөд байгаагаа мэдэгдэж, үүнд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг УБТЗ-ын удирдлагуудаас хүссэн юм. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар туршилтын тээврийг эхлүүлэхээс өмнө түүнийг зохион байгуулах дүрэм, журмыг боловсруулах, ЗТХЯ-наас зөвшөөрөл авах, хоёр төмөр зам хамтран ажлын хэсэг байгуулж, бэлтгэлийг бүрэн хангуулах асуудал хэлэлцлээ. 

Сэтгэгдэл үлдээх