Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-10-05

Найрамдлын сараар “Хүүхдийн төмөр зам”-ыг ашиглалтад хүлээн авна

Энэ жил Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг  хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол хүн сансарт ниссний 40 жилийн ойн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын хувьд “Найрамдлын сар”-ыг энэ сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 15-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Найрамдлын сарын үйл ажиллагааны хүрээнд ТЗДС, Политехникийн коллежийн оюутнуудын дунд эссэ бичлэгийн, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд орос дуу, бүжгийн, Нийслэлийн 20, 73 дугаар, Дархан-Уул аймгийн 18 дугаар, мөн Замын-Үүд, Сайншанд зангилааны ЕБС-уудын сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлан дүгнэх аж. Түүнчлэн, СУСТ-ийн уран бүтээлчид сошиал сүлжээгээр дамжуулан тоглолт хийх, төмөр замчдын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэн, Чойр зангилаан дахь Орос цэргийн хөшөө болон Дарханы пуужинтай хөшөөний  цэцэрлэгт мод тарих арга хэмжээг зохион байгуулах ажээ.
Мөн “Найрамдлын сар”-ын хүрээнд “Хүүхдийн төмөр зам”-ыг ашиглалтад хүлээн авах юм байна.

Сэтгэгдэл үлдээх