Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-05-19

Төв эмнэлгээс 52 төмөр замчин эдгэрч гарчээ

УБТЗ-ын Төв эмнэлэг өнгөрсөн сарын 22-ноос ор дэлгэж, ковид-19 вирусээр өвдсөн төмөр замчдыг хүлээн авч эмчилж эхэлсэн. Түүнээс хойш тус эмнэлэгт 87 төмөр замчин хэвтэн эмчлүүлснээс энэ сарын 17-ны байдлаар 52 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Улаан бүсэд ажиллах баг нь тус бүр долоон хүний бүрэлдэхүүнтэй, 14 хоногийн хугацаатай тусгаарлагдан ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар, Дотрын их эмч Г.Нарандэлгэр ахлагчтай багийнхан тавдугаар сарын 6-наас ээлж хүлээн авч, үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа. “Тавдугаар сарын 20-ноос Дотрын II тасгийн эрхлэгч Б.Бямбажаваар ахлуулсан баг ээлж солилцохоор онол, практикийн дадлага хийж байна. Багийн гишүүд бүгд дархлаажуулалтын хоёр дахь тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон байгаа” гэж Төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дашбалжин мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх