Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-24

Хилийн төмөр замуудын төлөөлөгчид зөвлөлдөв

Монгол улс, ОХУ, БНХАУ төмөр замуудын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөн энэ сарын 20-22-ны хооронд боллоо. Дэлхий дахинд үүсээд буй цар тахлын улмаас ийнхүү тус зөвлөгөөн цахимаар зохион байгуулагдаж буй юм. Зөвлөгөөнд Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Г.Ганболд тэргүүтэй Монголын талын төлөөлөгчид оролцож, 2022 онд хилийн төмөр замуудаар тээвэрлэх ачаа, зорчигч тээвэрлэлтийн талаар санал солилцов. Мөн өсөн нэмэгдэж байгаа тээврийн урсгалыг дагаж бий болсон олон тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, хамтран шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл үлдээх