Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-05-05

Зуны тээвэрлэлтийн бэлтгэл үндсэндээ дуусжээ

Ачааны вагон паркыг зуны тээвэрлэлтэд бэлтгэх үзлэг засварын ажлыг гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 30-ны хооронд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөсөн. Энэ хугацаанд УБТЗ өөрийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн, түрээслэгч, эзэмшигч компаниудын нийт 3607 вагонд эрүүлжүүлэх засвар хийх юм. Үүнээс УБТЗ-ын эзэмшлийн 1566, ЗЗМС-ын 99, аж ахуйн нэгжийн 25,“КФС транс”-ийн 393, “Транс контейнер”-ийн 100 вагоныг үзлэг, засварт оруулна. Мөн “МТЗ” ТӨХК-ийн 139, “ТЗЗТИ” ХХК-267, “Хөтөл цемент шохой” ХХК-110, “Мон цемент билдинг материалис” ХХК-60, “МАК” ХХК-60, “Туулын гүүр далай” ХХК-4, “Дулаан винг” ХХК-34, “Их уул менежмент” ХХК-50, “Тонж логистик” ХХК-160, “ЖИ-АР капитал логистик” ХХК-75, “Мосгор транс” ХХК-200, “Талын хишиг майнинг” ХХК-265 гээд төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 1424 вагонд үзлэг, засвар хийх ажээ. Ингэхдээ бүх төрлийн вагоны тоормосын хөшүүргийн тохиргоо, зангилаа эд анги, тэвшний бүрэн бүтэн байдал, тосолгоо үйлчилгээ хийхээс гадна сэргээн засварлаж, зуны тээвэрлэлтэд бэлтгэх юм. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын эзэмшлийн 1566 вагоноос 1558, түрээсийн 480-аас бүгдийг, хувийн хэвшлийн 1370-аас 1348 вагон буюу нийт 3540 вагоноос 3509 вагонд эрүүлжүүлэх засварын ажил хийгээд байна. 

Сэтгэгдэл үлдээх