Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-10-27

Дөрвөн “цонх”-ны дараа их засвар дуусна

Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Батбаатар даргатай ЗЗМС-ын хамт олон өчигдөр буюу энэ сарын 25-нд Наран-Элгэн зөрлөгийн гол замд их засвар хийснээр өнөө жил 72.5 км замд их засвар хийгээд байна. 
Цаашид Агуйт-Мааньт хоорондын зам, Замын-Үүд болон улсын урд хил хоорондын замд тус бүр хоёр удаагийн цонхонд ажилласнаар энэ жилийн 80 км замын их засвар бүрэн дуусах ажээ. 
Дашрамд дурдахад, энэ жил Замын аж ахуйн албаны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ЗЗМС-ын хамт олон Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 556 дугаар км-ийг “Жишиг км” болгон засварлажээ. Төлөвлөгөөт их засварын ажлыг арваннэгдүгээр сарын 12-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх