Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-12-21

Төмөр замчдын 53.1 хувь нэмэлт тунд хамрагджээ

Энэ сарын 20-ны байдлаар Замын хэмжээнд нийт ажилчдын 53.1 хувь буюу 8537 хүн вакцины нэмэлт тунд хамрагдаад байна. Дархлаажуулалтын тусгай галт тэргийг ХӨСҮТ-тэй хамтран арваннэгдүгээр сарын 20-ноос энэ сарын 12-ны хооронд урд болон хойд замд амжилттай аялуулсан билээ. Төвийн хэсэгт суурин болон явуулын цэгээр вакцины нэмэлт тунг хийж байгаа юм. Тус эмнэлгийн явуулын цэг 13 байгууллагад ажиллажээ. Үүний зэрэгцээ Төв эмнэлгийн суурин цэгт хандаж, нэмэлт тунд хамрагдах боломж нээлттэй байна. Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн бол 21, вакцины хоёр дахь тунд хамрагдснаас хойш 90 хоногийн дараа нэмэлт тунг хийлгэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Түүнчлэн, тус эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв шугам замын төмөр замчдад үйлчлэх аяллаа урд замд үргэлжлүүлж байна. Хөдөлгөөнт оношилгооны төв аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 23-ны хооронд хойд замын төмөр замчдад үйлчилсэн бол энэ сарын 7-24-нд урд замд аялж байна.

Сэтгэгдэл үлдээх