Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-10-27

“УБТЗ-ын 72 жил - Найрамдлын төмөр зам” сэдвээр илтгэл тавьжээ

УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных аравдугаар сарын 19-нд “Монгол-Оросын харилцаа 100 жилд” Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож “Улаанбаатар төмөр замын 72 жил - Найрамдлын төмөр зам” сэдвээр илтгэл тавилаа. Уг хурлыг Гадаад харилцааны яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Эрхүү хотын Байгалийн улсын их сургууль төгсөгчдийн Монголын холбооноос хамтран зохион байгуулжээ. 
Уг хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов зэрэг хүндэт зочид оролцож, үг хэлснээс гадна хоёр улсын судлаач эрдэмтэд, дипломатчид илтгэл тавьж, Монгол-Оросын харилцааны түүх, өнөөгийн байдал, хамтын ажиллагааны чиг төлөв, боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх