Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-08

Замын их засвар 60 гаруй хувьтай үргэлжилж байна

ЗЗМС-ын хамт олон Оорцог-Энгэр-Наран-Элгэн-Агуйт-Мааньт хоорондын 53.6 км замын их засварыг амжилттай гүйцэтгэж байна. Энэ сарын 6-ны байдлаар дээрх хэсгийн 28.2 км замын их засварыг хийгээд байгаа аж. Замчид долоо хоногийн Даваа, Баасан гарагт их засварын цонх, Мягмар гарагт технологийн цонх авч байна. Тэд их засвар хийсэн хэсгийг галт тэрэгний хөдөлгөөнд нээхдээ эхний галт тэргийг 40 км/цаг, дараагийн галт тэргийг 60 км/цагийн хурдтай аялах бүх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа гэж ЗЗМС-ийн орлогч дарга Т.Пунцаг ярилаа.
Дээрх хэсгийн их засварыг тус ангийнхан аравдугаар сарын 22 гэхэд бүрэн дуусаж, Замын-Үүд-2 өртөөнөөс улсын урд хил хүртэлх 7.6 км замын их засварын арваннэгдүгээр сарын 20-ны дотор хийхээр төлөвлөжээ. 
Замчид үүнээс өмнө Толгойт-Амгалан хоорондын замын 17.6 км, Баян зөрлөгийн нэг км замын их засвар, Сумангийн зоо, Ногоонтолгой, Цагаан хяр зөрлөгүүдийн замыг нийт 6.2 км-ээр уртасгаж, Үнэгт зөрлөгийн гол замын 600 метр замыг хуулж, хэвгийг засаж буцаан тавих ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар, энэ жилийн 80 км замын их засвар 60 гаруй хувьтай үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх