Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-16

Хонгилон гарц барьж байна

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн нутаг дэвсгэрт буюу гол замын 103 дугаар км-ийн зургадугаар зуутад УБТЗ-ын захиргаанаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хонгилон гарц барьж байна. Уг гарцын угсралтын ажлыг энэ сарын 10-ны өдөр 10 цагийн (08.30-18.30 цагийн хооронд) цонхонд хийжээ. Уг бүтээн байгуулалтад ЗЗМС-ын ИТА болон Гүүр хоолойн бригадын нийт 30 орчим, Замын I ангийн тавдугаар хэсгийн мастер, бригадын дарга, замчдаас бүрдсэн 16 хүнтэй баг ажиллаж байна. Тэд энэ сарын 20-ны дотор төгсгөлийн ажил буюу өрлөг, газар шорооны ажлыг хийж дуусгаад ашиглалтад хүлээлгэн өгөх аж.
Уг гарц нь 14 метрийн урттай, бага оврын авто машин нэвтрэх зориулалттай юм. 
Урьд нь, Энхтал багийн 150 гаруй өрхийн ард иргэд 15-20 км-ийн зайтай орших гармаар зорчдог байжээ. Нутгийн иргэд шинэ хонгилон гарц ашиглалтад орсноор цаг зав, эдийн засгийн ихээхэн хэмнэлт гарах болсонд баяртай байна.

Сэтгэгдэл үлдээх