Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-04-15

Эхний улирлаар бүх үзүүлэлтээ давуулав

Эрдэнэт өртөөний Ш.Эрдэнэчимэг даргатай хөдөлгөөнчид оны эхний гурван сарын байдлаар ачилт, буулгалт, явуулалт, статик даацын төлөвлөгөөг 100 хувь биелүүлжээ. Мөн орон нутгийн вагоны сул зогсолтыг -14.2 цаг, ачааны нэг ажиллагаан дахь вагоны сул зогсолтыг -0.6 цагаар тус тус бууруулжээ.Энэ хугацаанд Эрдэнэт өртөөний хамт олон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, зурмагийн тасалдалгүй, гологдол, дутагдалгүй, ХАБЭА-н хууль, дүрмийг хэрэгжүүлж осолгүй ажиллаж байгаа ажээ. Тодруулбал, 2021 оны эхний улиралд Эрдэнэт өртөөнд 2656 вагон буюу 171726 тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 112.3, 4086 вагон явуулж, төлөвлөгөөг 125.3, 3534 вагон буулгаж, төлөвлөгөөг 122.5 хувиар тус тус биелүүлэв.  Түүнээс гадна тээшийн галт тэргээр ирсэн, явсан ачааг богино хугацаанд ачиж, буулган, корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйтгэлийг байгууллагын хэмжээнд зохион байгуулж, УБТЗ болон АОК-оос өгсөн зөвлөмжийг мөрдөж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй, иргэдээс санал гомдолгүй ажилласныг тус өртөөний удирдлагууд онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх