Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-24

УБТЗ-ын удирдлага, ахмадуудыг шагнав

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Монгол-Оросын найрамдлын сарыг тохиолдуулан Дорнод Сибирийн төмөр замын дарга В.В.Владимиров Монгол-Оросын төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Рашийг өөрийн нэрэмжит цагаар, Ахмадын хорооны дарга асан Н.Жанчив, Тээвэр зохион байгуулалтын албаны ахмад настан Я.Товуухорол, Сүхбаатар өртөөний ахмад настан Т.Баяртуяа, Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд, Статистик, бүртгэл мэдээллийн технологийн албаны дарга Д.Тамир нарыг баярын бичгээр шагнасныг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных гардуулж баяр хүргэлээ. Шагнагдагсдыг төлөөлж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл үлдээх