Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-06-15

Вагоны хос дугуйг Шинэ, хуучин гол дээр угсарч байна

Тус депо нь энэ оны эхний таван сард нийт 1367 вагон засварлахаас 1228 вагон засварлаж, төлөвлөгөөгөө 90 хувьтай биелүүлээд байна. УБТЗ-ын эзэмшлийн бус вагоны төлөвлөгөө 178 вагоноор тасарсан нь сэлбэг материалын хангалт болон вагон эзэмшигчдийн байгуулсан гэрээнд өөрчлөлт орсонтой холбоотой аж. Үүний улмаас УБТЗ-ын эзэмшлийн бус “БТЕГ” ХХК-ийн 139 вагон, “ХЦШ” ХХК-ны есөн вагон тус тус төлөвлөгөө тасарсан. Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэр нь энэ оны хоёрдугаар сарын 18-наас өдрөөс үйл ажиллагаагаа эхэлж, тавдугаар сарын 25-ны байдлаар хуучин гол дээр шинэ зээрэнхий угсарсан 69 хос дугуй, шинэ гол дээр шинэ зээрэнхий угсарч 44 хос дугуйг бэлэн болгожээ. Үүнээс шинэ гол дээр шинэ зээрэнхий угсарсан дугуйгаар арван вагон, хуучин гол дээр шинэ зээрэнхий угсарсан хос дугуйгаар долоон вагоныг тоноглож, засварт хүлээлгэн өгөөд байна. Мөн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон депогийн түүхт 70 жилийн ойн хүрээнд барилга байгууламжийнхаа өнгө үзэмжийг сэргээх, шинэ техник технологийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байна. 

Сэтгэгдэл үлдээх