Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-10-05

ТЗДС-тай хамтран ажиллах санамж байгуулав

Төмөр замын дээд сургууль, “Ган зам” сонины редакц хооронд хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. Өчигдөр (Даваа гарагт) болсон “Санамж бичиг”-т гарын үсэг зурах үйл ажиллагаанд Төмөр замын дээд сургуулийн захирал, доктор дэд профессор У.Мягмарсүрэн, эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор М.Бямбасүрэн “Ган зам пресс” төвийн дарга, “Ган зам” сонины ерөнхий эрхлэгч Ө.Батзориг нарын албаны хүмүүс оролцов. Энэ үеэр Төмөр замын дээд сургуулийн захирал доктор дэд профессор У.Мягмарсүрэн “Төмөр замчдын түүхийг бичдэг “Ган зам” сонинтой манай сургууль хамтын ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлж буйдаа баяртай байна. Ирээдүйн төмөр замчдыг бэлтгэдэг сургуулийн хувьд оюутан залуусынхаа мэдлэг, мэргэжилд хэрэгцээтэй мэдээ материалыг “Ган зам” сонинд бэлтгэн нийтлүүлэх, эрдэмтэн багш нарынхаа тэргүүн туршлагыг төмөр замчдадаа таниулан сурталчилах гээд хоёр байгууллагын хооронд хамтран хэрэгжүүлэх олон ажил бий. Мөн оюутан залуусаа идэвхжүүлэхэд чиглэсэн хамтарсан тэмцээн, уралдаан зохион байгуулах зэрэгт ч хоёр байгууллагын үүд хаалга нээлттэй боллоо гэж ойлгож байна” гэв.

Сэтгэгдэл үлдээх