Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-16

Олон улсын тээвэр зуучлалын төв 2020 оны шилдэг үйлчилгээтэй байгууллагаар тодорчээ

Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан манай улсад жил бүрийн арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт Үндэсний чанарын чуулганыг зохион байгуулж, Үндэсний чанарын шагнал гардуулдаг уламжлалтай.
Энэ жил “Үндэсний чанарын чуулган-2021” үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Чанар-Тогтвортой хөгжил” уриатайгаар зохион байгууллаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар Засгийн газрын нэрэмжит шагнал “Үндэсний чанарын шагнал”-ыг гардуулав. 2021 оны Үндэсний чанарын шагналын эздээр:
• Шилдэг ААН, байгууллагаар “Некст электроникс” ХХК,
• Шилдэг бүтээгдэхүүнээр “Сүү” ХК-ийн “Миний Монголын сүү”,
• Шилдэг үйлчилгээ: ОБЕГ-ын “Жаргалант сувилал” тус тус шалгарлаа.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрөгч 2020 оны чанарын шагналтнуудын шагналыг энэхүү арга хэмжээний үеэр нөхөн олгосон бөгөөд 2020 оны “Үндэсний чанарын шагнал”-ын эздээр:
• “Шилдэг ААН, байгууллага”-аар “Цэцүүх трейд” ХХК,
• “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр “АПУ дэйри” ХХК-ийн “Сайн актив” нэрийн иогурт,
• “Шилдэг үйлчилгээ”-ээр УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн үйлчилгээ тодорсон байв.

Сэтгэгдэл үлдээх