Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-10-27

“Стандартын нэгдсэн сан”-тай боллоо

Судалгаа шинжилгээ технологийн төв нь УБТЗ ХНН-ийн ажил үйлчилгээнд олон улсын стандартуудыг нэвтрүүлэх ажлыг идэвхжүүлэх, чанар бүтээмжийн системийг нэвтрүүлэхээр өнгөрсөн оны зургадугаар сараас эхлүүлсэн.
 Уг ажлын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба, Статистик, бүртгэл, мэдээллийн технологийн алба, Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтэс, Эрчим хүч, ус хангамжийн төв, Хүний нөөцийн алба зэрэг албадтай хамтран ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсгүүд Олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг дэд тогтолцоо хэлбэрээр нийгэмлэгийн ажил үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. 
Мөн бүтцийн бүхий л нэгжүүдэд энэ оны есдүгээр сарын 28-наас “Менежментийн нэгдсэн тогтолцоо”-ны тухай ойлголтыг бататган, энэ талаар хийж байгаа ажлын мэдээллийг харилцан солилцож, зөвлөн туслах зорилгоор сургалт зөвлөгөөнийг хийж эхэллээ. Одоогийн байдлаар, 68 нэгжид сургалт хийхээр төлөвлөснөөс 51 нэгжийн 312 ажилтныг хамруулаад байна. Түүнчлэн, УБТЗ-ын үйл ажиллагаанд хэрэглэгддэг стандартуудын хэрэглээ, хэрэгжилтийг хянах, бүтцийн нэгжүүдэд шаардлагатай стандартын худалдан авалтыг нэгдсэн системд оруулах зорилгоор Судалгаа шинжилгээ, технологийн төвд “Стандартын нэгдсэн сан”-г бий болгож байгаа юм. Энэ хүрээнд тус газрын зөвшөөрлийн дагуу УБТЗ-ын бүтцийн нэгжүүдэд холбогдох 103 ширхэг, 2734 хуудас бүхий стандартыг үнэ төлбөргүй хувилан олгоод байна. Цаашид аж ахуйн нэгжүүд өөрийн үйл ажиллагаанд ашиглагддаг стандартуудыг Судалгаа шинжилгээ, технологийн төвд ирүүлэн санг баяжуулах, шаардлагатай стандартуудыг хувилан авах боломжтой гэж Судалгаа, шинжилгээ технологийн төвийн Эрсдэлийн удирдлага, стандартын сектороос мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх