Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-08

Зүүнбаян өртөөний тээврийн орлого нэмэгдэв

Зүүнбаян өртөө оны эхний таван сард нийт 34 зүйлтэй төлөвлөгөө гаргаж ажилласнаас 32 нь биелэн 94.1 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин үлдсэн хоёр ажил нь 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил нэмэгдэж, замын дээд бүтэц угсралтын ажил эрчимжснээр өртөөний зам, салбар замын сэлгээний ажил нэмэгдсэн байна. Оны эхний таван сард тус өртөө 117 галт тэрэг хүлээн авч, 100 галт тэрэг өөрөөс найруулан явуулсан бөгөөд сэлгээний зүтгүүрийн цаг ашиглалт 73.9 хувь буюу 526.7 цаг, халуун зогсолт 29.6 хувь буюу 156.2 цаг ажиллажээ. Мөн хугацаанд 410 вагонд 23803 тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үеэс 245 вагон, 13707 тонноор, 313 вагон буулгасан нь 305 вагоноор тус тус давуулсан байна. Харин тээврийн орлого энэ хугацаанд олон улсын ачилт 22.7 сая төгрөгөөр буурсан бол орон нутгийнх 1.4 тэрбумаар нэмэгджээ. Түүнчлэн, буулгалт олон улсынх 5.1 сая төгрөгөөр буурч, орон нутгийнх 40.4 сая гаруй төгрөгөөр өссөн байна. Тээврийн орлого өмнөх оноос 1.4 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдсэн нь Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтын ажилтай холбоотой аж. 

Сэтгэгдэл үлдээх